8o
Улаанбаатар хот
mobile menu

"The Mongolz" хагас шигшээд шалгарлаа

2016-11-12 10:14:00

Малайзын Куала Лампур хотод болж байгаа 200 мянган ам.долларын шагналын сантай Dota2 болон CS:GO төрлийн тэмцээнд Монголын 4 баг хүчээ үзэж байгаа билээ.

CS:GO Төрлөөр өрсөлдөж байгаа SavorTheFear баг хэсэгтээ Арабын нэгдсэн эмиратын RiskyGaming, Хятадын 5Power багуудтай таарч 2:0, 2:1-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадсангүй.

2 сард болсон IEM Tapei тэмцээний аварга TheMongolz.CS баг хэсэгтээ Арабын нэгдсэн эмиратын BOT, Хятадын BOOT багуудтай таарч нэг ч ялагдалгүйгээр хэсгээсээ шалгарч өнөөдөр шөвгийн 8-д Австралийн AvantGarde багийг 2:0 харьцаатай ялснаар хагас шигшээд шалгарлаа.

7-р сард АНУ-ын Splyce багтай Лхагваагийн “Machinegun” Энхтайван гэрээ хийснээр TheMongolz.CS баг шинэ бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. Тэд хагас шигшээд маргааш Сингапурын Leapfrog багтай тоглоно.

Dota2-ын багууд болох TheMongolz.Dota, Team Taivnaa нар хэсгийн тоглолтууддаа хийж дуусгав. TheMongolz тэмцээний гол фаворит Team Secret-тэй нэг хэсэгт багтсан юм. Өчигдөр Австралийн Big And Black багт 2:1 харьцаатай хожигдож өнөөдөр Ази, Европын шилдэг тоглогчдын бүрэлдэхүүнтэй Team Secret багт 2:0 харьцаатай хожигдсоноор тэмцээнийг орхихоор боллоо.

ROG Masters тэмцээнийн зүүн азийн бүсээс шалгарсан Монголын өөр нэгэн баг болох Team Taivnaa Энэтхэгийн Natural 9, Филиппиний Execration багтай A хэсэгт багтсан юм. Тэд өчигдөр Natural 9 багт 2:0, Execration багт 2:1 харьцаатай тус тус хожигдож мөн нутаг буцахаар болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Passports, Visas, Driver's License, ID CARDS
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,Unive
2024/03/03 129.0.204.219