8o
Улаанбаатар хот
mobile menu

Турк хөл хорио тогтоов

2015-12-15 13:35:00

Туркийн зүүн өмнөд хэсгийн курдууд оршин суудаг хотод даваа гаригт /XII.14/ мөргөлдөөн гарснаас долоон хүн амь үрэгдсэнээс 52 хотод хоёр долоо хоногийн хөл хорио тогтоожээ.

Туркийн Диярбакыр хотноо аюулгүй байдлыг хангах арга хэмжээг эсэргүүцсэн жагсагчид цагдаа нартай мөргөлдсөнөөс хоёр хүн амь үрэгдсэн байна. Мөн хөл хорио тогтоосон Мардин мужид курдын таван зэвсэгт дайчныг устгасан болохыг Туркийн албаныхан мэдээлжээ. Сирнак мужийн захирагчийн зүгээс Сири, Ирактай хиллэдэг хоёр хотод хөл хорио тогтоосон аж.

Туркийн засгийн газрын Курдын ажилчны намтай (PKK) байгуулсан гал зогсоох гэрээ өнгөрсөн долдугаар сард эвдэгдсэн аж. Үүний дараа Туркийн засгийн газраас 1.3 сая орчим хүн амьдардаг нийт долоон мужид өнгөрсөн наймдугаар сараас хойш хөл хорио тогтоосон байна.

Курдын ажилчдын нам (PKK) 1984 оноос хойш голдуу курдууд оршин суудаг бүс нутгийг тусгаар тогтнуулахаар Туркийн засгийн газартай тэмцэж байгаа аж. Энэ зөрчил тэмцлийн улмаас 40 мянга гаруй хүн амь үрэгджээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment