Төрийн өмчийн хувьчлалтай холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн өмчийн компанийг хувьчлаад Засгийн газарт ногдох хувь нь "Төрийн банк" 75 тэрбум төгрөг, Хөрөнгийн бирж 20 тэрбум, “Оргил” рашаан сувилал 7 тэрбум, “Монголын цахилгаан холбоо” компанийг 7.6 тэрбум төгрөгөөр хувьчилна гэж Засгийн газраас төсвийн төсөлд суулгасан. Төсөв батлагдах үед дээрх обьектууд дээр хоёр объект нэмж, 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. “Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна" гэв.
Т.Энхэлээ