8o
Улаанбаатар хот
mobile menu

Баабар С.Эрдэнийн талаар юу хэлэв

2015-12-15 01:13:00

Сайд С.Эрдэнэ сайд "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ Баабар ажилласан жилээ нэмэгдүүлж улсын мөнгийг шамшигдуулсан тухай ярьсан юм. Тэгвэл үүнд Баабар дараах тайлбарыг хийжээ. 

Ингэхдээ Баабар: "Би хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй. Тэрийг өөрсдөө хийсэн байхгүй юу. Эхлээд занганд оруулаад дараа нь хэрэгт оруулах чинь шоронгийн арга.

Хулгай хийж үү үгүй юу гэдэг чинь гол асуудал болохоос миний бүх амьдралыг сөхвөл сонин сонин юм гарч ирэх байх л даа. Энд тэнд тийм хүүхэнтэй явалддаг, хүүхэд хийсэн энэ тэр гэсэн асуудал гарахыг би яаж мэдэх вэ дээ. Би 1954-10-26 төрсөн. Өнгөрсөн жилийн сүүлээр тэтгэвэрт гарсан. Нам, хувьсгал гээд  бүртгүүлэлгүй ажиллаж  байсан үед хэсэг зай гарчихсан юм. Тэгээд хүмүүс ирж шалгаад онгорхой зайныхаа мөнгийг төлөөд тэтгэвэрт гар гэсэн. Тэгээд тэтгэвэрт гарахын тулд 10 гаруй сая төгрөг тушаасан. Дараа нь тэтгэвэр рүү шалгалт орлоо гээд тэтгэврийг маань хаачихсан.

"Эрдэнэс холдин"г гэдэг компанийг би ерөөсөө мэдэхгүй. Дүүргийн тэтгэврийн газрын дарга нь Эрдэнийн бэр юм байна. Тэгээд өөрсдөө "Эрдэнэс холдинг" руу ярьж намайг занганд хийсэн байгаа юм. Дараагаар нь тэтгэвэр хааж шалгалт оруулаад нөгөөдхөө гэмт хэрэг болгож илрүүлж байгаа байдал.

Би 200 мянган төгрөг илүү авах гээд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн юм шиг байгаа юм. Би “Миний өгсөн 10 сая төгрөгийг буцаагаад өг. Би тэтгэвэр авахгүй” гэж хэлсэн" хэмээжээ.

Мөн С.Эрдэнэ сайдын талаар "Эрүүгийн хэрэгтэн. Нийгмийн газрын дарга байхдаа л шоронд орж байхад нь АН ялсан үедээ эргүүлээд гаргаад авч байсан. НД-ын нилээн хэдэн тэрбум төгрөгөөс одоо 200 сая төгрөг л байна. Бусдыг нь энд тэнд байрлуулаад хүүг нь хусаал явж байна. Хэдэн мянган нас барчихсан хүний тэтгэврийг аваад л явж байна. Хөгшин хүмүүсийг худлаа амруулж байгаа нэрээр улсаас мөнгө авч байна. Бид нар яагаад ийм хүмүүсээс салж болдоггүй юм бэ.

Энэ улсын менежментийг хийж байгаа ихэнх хүмүүс чинь хулгайч, луйварчин, дээрэмчин, эрүүгийнхэн эсвэл мэдрэлийн өвчтэй хүмүүс болчихоод байна.

Улс орноо бодооч ээ. Тоноод дууслаа. Бид нар үр хүүхэддээ ямар газар үлдээх юм бэ. Энэ улс чинь онхолдлоо, сүйрлээ. Хараад суугаад байх юм уу. Нөгөө цагдаа, АТГ, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу" хэмээн хатуухан үгсийг шидсэн байна" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Chi yund ni zuhne ve? Baabar uneniig l helsen bn shuu dee. Erdene bol eruugiin heregten .suuld mungu idsen hergeer shorond ordgiin davaan deer AN 'avarch' tataj avsan. Odoo davarsan amitan bilson shdee.
2016/05/14 103.17.108.42
зочин
үгүй тэр Баастай ббабар гэгч ямар их зохиож ярина вэ Эрдэнэ сайдыгаа ямар их үзэн ядаж харааж зүхнэ вэ
2016/04/15 103.17.108.42
Erdene gegch ni zugeer l yavaad bhaar ardchilal gegch ni shii jujig l bna da
2016/03/21 103.17.108.42
зочин
Зөв буруугаа мэдэлцэж ядаад байх юу байсан юм бэ? Хуулиар шийдвэрлээд үнэн зөвийг нь гаргаад л ирнэ биз дээ. Өөр энгийн иргэн байсан бол яаж дээрэлхэж байх байсан бол доо та нар худлаа л шоудаад л байх юм.
2016/01/28 103.17.108.42
Baabar
Ulsan mongo tsohoid l Erdenee hyn Bolgon Medea baigaa sh dee
2015/12/24 103.17.108.42
zochid
uuhun nuurt erdenee namaig hen ch yaj ch chadahgui gesen bairtai unen danalzuur bnaa. daatgaliin mungiig yazartlaa idsen umhii gahai
2015/12/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment