АНУ-д ажиллахаар ирсэн гадны иргэд "H-1B", суралцахаар ирсэн гадаад оюутанд "F-1" виза олгодог. Тэгвэл саяханшинэ ерөнхийлөгчтэй болсон АНУ дээрхи визүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал АНУ-ын аль нэг их дээд сургуульд суралцаж буй гадаад болон монгол оюутнууд визны хугацаа буюу суралцаж, төгссөн даруйдаа эх нутаг руу буцах хатуу шаардлага тавьж байна.
Мөн түүнчлэн урт болон богино хугацаагаар ажлаар АНУ-д ирсэн иргэд визны хугацаа дуусахаас өмнө даруй явах ёстой бөгөөд цагаачлан амьдрах хүсэлтэй иргэдийг Канад, Австрали зэрэг орнуудад амьдрахыг санал болгон шаардаж байна.
Үүнийг Доналд Трамп ерөнхийлөгч цагаач иргэдтэй тэмцэж буй хамгийн эхний алхам болж хувирлаа хэмээн "The American Bazaar" вебсайтад мэдээлжээ.
Эх сурвалж: The American Bazaar
chuhal.mn