8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын тэргүүн хатагтай Меланья гэж хэн бэ?

2016-11-10 09:00:00

“Амжилттай яваа эр хүний ард ямагт хүчирхэг эмэгтэйчүүд байдаг” гэдэг үг бий. Меланья хэмээх Словень гаралтай, загвар өмсөгч бүсгүй Доналд Трампын ялалтын ард байж, нэр хүндтэй зөвлөх байлаа. Тэрээр сонгуулийн ажил эхэлсэнээс хойш Трампын компанит ажилд оролцож, өрсөлдөгч Хиллари Клинтоны сул орон зайд тоглохыг удаа дараа сануулж, хүүхдийн тоглоом шиг арга хэрэглэхийг эсэргүүцэж, томоохон өөрчлөлт АНУ-ын түүхэнд авчирлаа. Олон улсын шинжээчид “Эмэгтэй хүний төрөлх зан чанарыг ашиглаж, түүний үгэнд орж бодлогоо боловсруулсан бол Хиллариг цэвэр далаар нь тавих байлаа” гэжээ.

Доналд Трамп хүйсээр ялгаварлан гадуурхаж, эмэгтэйчүүд руу ёс бус үг хэлж, дайрч довтолдог. Магадгүй даруу, зөөлөн дуутай Меланьяг хэрхэн нөхөр нь “дарамталдаг” талаар ихэд мэдэхийг хүссэнээ нуух юун. 
Меланья нь 1970 онд Словень хотод мэндэлжээ. Түүний аавАмалижа жирийн ажилчин ангийн төлөөлөл бөгөөд удам судрын хувьд нээх "гоцгойрч" ялгараад байх зүйлгүй. Харин түүний ээж нь оёдолчин бөгөөд Меланьяаг загварын тайзнаа гарахад гол нөлөө үзүүлсэн байдаг. Меланьягийн багш Желанцик “Тэр хүүхэд байхдаа бусдаас бүх зүйлийг өөрөөр харж, сэтгэдэг байсан. Магадгүй түүнийг хэн АНУ-ын тэргүүн хатагтай болно гэж хэн санах билээ. Хэдий багш нь ч гэлээ бид хоёр байнга санал зөрөлддөг байсан”гэв. 

Тэрээр сурагч ахуй насандаа урт хоолойтой цамц, нэхмэл бээлий, биеэ барьсан дэгжин хувцас өмсдөг байжээ. Өөрийн хувцаслалт хэв маягаа загварын санааг томоохон сэтгүүлээс авдаг байсан талаар сургуулийн захирал Миржиана Желанцик хэлж байлаа. "Тэрээр хэзээ ч загвар өмсөгч болно гэдэггүй. Харин ч дизайнер болно гэдэг" байсан. 

Меланья загвар өмсөгч болох гараагаа 1987 онд буюу 17 настайдаа эхэлсэн бөгөөд Стани Жерко гэх зурагчинтай хамтран анхны зураг авалтандаа орж байжээ. Тэрээр "Меланья анхны зураг авалтан дээр тун ичимхий хөшүүн байсан санагдаж байна. Харин хоёрдох зураг авалтан дээр хэзээний загвар өмсөгч шиг зураг авхуулсан. Их нарийн мэдрэмжтэй бүсгүй” гэв.

Тэрээр Доналд Трампын гуравдахь эхнэр бөгөөд түүнтэй гэрлэж, албан ёсны гэр бүл болсон ч Трампын хайрын романс дуусаагүй хэвээр байсан юм. Өөрөөр хэлбэл Доналд Трамп нэг сайханд "ханаагүй" үргэлж гоё руу тэмүүлж байсан гэсэн үг.  

Тэрээр саяхан CNN-д өгсөн ярилцлагандаа “Тиймээ энэ бүх түүнтэй холбоотой янаг амраг, улс төртэй асуудлыг бүрийг мэднэ. Гэхдээ би нөхөртөө итгэсээр байгаа. Тэр минь бизнесийн сайн түнш, сайн хань, эр нөхөр” гэв. 

Меланья нь АНУ-ын түүхэнд дэхь харь оронд төрсөн хоёрдох тэргүүн хатагтай юм. Энэ асуудалтай холбоотойгоор Словений их сургуулийн хуулийн оюутан Миа Жанезика “Доналд хувь хүний үзэл баримтлалын хувьд маш муухай хүн. Тэр мөнгөөр бүх зүйл худалдаж авч болно гэдэгт одоо хүртэл итгээд байх шиг байна” гэжээ. Харин Меланьягийн оюутан ангийн ойрын найз Петра “ Доналд Трампын хэн байх нь чухал биш. Харин Меланья нөхрөө сайн залж, чиглүүлэх болно” гэв. 
Маленья нь "Люблянский" их сургуулийн хувцас загварын ангийг төгсөж байсан. Түүний найз Петра "бид хоёр зугаа цэнгэл элдэв дэмий зүйлд цагаа зориулах дургүй байсан харин ч бид хувцас загварт хайртай. Энэ л бид хоёрын байнга холбодог байсан" гэв. 

Маленьягийн анхны болзоот залуу Бутолн “Тэрээр нээх тийм сайн ууж, наргиж цэнгэдэг хүн байгаагүй. Их дотроо аливаа зүйлийг бодож эргэцүүлдэг даруу бүсгүй байсан. Бидний харилцаа ч удаан үргэлжлээгүй. Учир нь бид хоёр хоёулаа кареер хөөж, ирээдүйн аж амьдралдаа анхаарал тавьсан. Энэ нь ч зөв байсан” гэлээ. Бутолн өөрийн найз бүсгүйдээ зориулан захиа бичиж, үлдээж байжээ.Үүнд явахаасаа өмнө надад баяртай гэж хэлээд уулзаад яваарай гэсэн байна. 

1990 оны эхээр Меланья "Люблянский"  их сургуулийг төгсөж, Словенийг орхиж, Парис, Милан хотод өөрийн кареерийн оргилын эхлэлийг тавьж байжээ. Харин 1998 онд АНУ руу цагаачилж, Доналд Трамптай Нью Йорк хотод “Кит Кат” цэнгээний газарт анх харж, танилцаж байжээ.2005 онд Трамптай Флорида хотод гэрлэж, нүсэр хурим хийж байсан. Меланья нь 1990 оноос хойш АНУ-д амьдрах болж, өдий хүртэл аав, ээж хоёртойгоо уулзаагүй бөгөөд түүний бага насандаа түүний амьдардаг байсан байшинд одоо хүртэл амьдарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ari
Eej aaviigaa hairlaagui hun busdiig haurlah ni yu l boldoo.zugeer l mungu shdee
2016/11/11 50.165.105.114
b
hen be gej u super biye unelegch l bhgu yu
2016/11/10 122.254.127.50