АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийг тодруулах сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 276 мандатыг авч, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо хэмээн Ассошиайтед Пресс агентлагаас зарлалаа.
Трамп Флорида, Охайо, Мичиган гэсэн гурван мужид ялалт байгуулсан нь Цагаан ордны эзэн болоход томоохон нөлөө үзүүлсэн байна. Учир нь АНУ-ын 50 мужийн 17-18 нь Ардчилсан намд, бас 17-18 нь Бүгд Найрамдах намд саналаа өгдөг уламжлал тогтсон байдаг. Харин үлдсэн 12-13 муж савладаг бөгөөд тэд хэнд санал өгөхөөс сонгуулийн дүн шалтгаалдаг. Савладаг муж дотроо Флорида хамгийн нөлөөтэй.
Тэрээр өөрийн мэдэгдэлдээ “АНУ дахин хүчирхэг гүрэн болно. АНУ дахин итгэлтэй түнш, холбоотон, найз байж чадна. АНУ-ын ашиг сонирхолд, холбоотнуудын ашиг сонирхолд суурилсан тууштай гадаад бодлоготой болно” гэв.
- Исламын радикал үзэлтнүүдийн тархалтыг зогсоох урт хугацааны төлөвлөгөө боловсруулна. Энэ нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтын нэг байна.
- Бид цэрэг, эдийн засагтаа шинэчлэл хийх ёстой. Орос, Хятадууд цэргийн хүчээ нэмэгдүүлж байхад бид хойшоо ухарч байна. АНУ-ын цэргийн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
- Эцэст нь хэлэхэд АНУ-ын үндэсний ашиг сонирхол дээр суурилсан гадаад бодлого явуулна
Ингээд түүний төлөө саналаа өгсөн иргэдийн баярын зургийг оруулж байна.