8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ “Исламын улс”-ын зүрхэнд нь цохилт хийж, лидерүүдийг нь устгаж байгааг зарлав

2015-12-15 11:32:00

Сирийн нутаг дэвсгэрт “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Америкийн тусгай хүчнийхэн хуурай замын ажиллагааг эхлэн орон нутгийн хүчнийг Ракка хотын ойролцоо дэмжиж эхэлснийг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ.  Тэрээр алан хядагчид Иракийн нутгийн хяналтын районыхоо 40 хувийг алдсан, АНУ “Исламын улс”-ын зүрхэнд нь цохилт хийж, лидерүүдийг нь устгаж байгааг тэр хэлэв.  АНУ-ын толгойлсон 65 орны эвсэл Иракийн нутаг дэвсгэрт алан хядагчдыг 2014 оны наймдугаар сараас хойш бөмбөгдөн газарт тулалдаж байгаа курдын хүчийг дэмжиж байна. Сарын дараа тэд Сирийн нутаг дахь Исламын улс бүлэглэлийг бөмбөгдөж эхэлжээ. Оросын нисэх хүчин 2015 оны есдүгээр сарын сүүлчээс Ассадын армийг дэмжин алан хядагчдыг бөмбөгдөж байгаа юм. Барак Обама “Алан хядагч нартай тэмцэхэд бүх боломжийг ашиглана. Оростой ч хамтран” гэж тэр хэлсэн билээ. “Исламын улс” бүлэгтэй тэмцэх зорилгоор 200 хүнтэй отрядыг АНУ Сирид илгээж байгаа тухай энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Аравдугаар сарын 30-нд Сирид 50 мэргэжилтнүүдийг илгээх тушаалыг Обама өгсөн юм. Тэд төвийг сахисан сөрөг хүчнийг дэмжихээс гадна холбоотнуудын агаарын цохилтыг зохицуулж байгаа юм. Цэргийнхээ тоог нэмнэ гэж Пентагон хожим мэдэгдэж байлаа.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment