8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп зөвхөн улс төрч биш бизнесмен, жүжигчин, зохиолч, телевизийн од

2016-11-09 16:00:00

Доналд Трамп бол телевизийн од, зохиолч, тэрбумтан, бизнесмен юм. Түүний гуншин, хэргэм зэргийг дурдаад дуусахгүй. Тэрээр татвараас зайлсхийдэг цор ганц овжин эр ч хэмээн тодорхойлдог. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үеэр Хиллари Клинтон түүнийг татвараас зайлсхийдэг хэмээн цоллож, хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж, ил болохыг шаардсан ч тусыг эс олов.

Одоогийн байлдлаар Доналд Трампын тэргүүлэл 20 гаруй мужид үргэлжилсээр байна. Мөн 9 мужийн дүн хараахан гараагүй байна.Энэ удаагийн сонгуулийн явц өмнөх сонгуультай харицуулахад маш удаан байгааг ажиглагчид дүгнэж байна. Трампт итгэл хүлээлгэж, ахмад насны сонгогчид түүнийг дэмжиж оролцож байна. АНУ-ын хуулинд ерөнхийлөгч болсон этгээд нь өөрийн хөрөнгө орлогын мэдээллийг нийтэд дэлгэх шаардлагагүй бөгөөд харин өөрийн эрхэлдэг бизнесийг зогсоож, эзэмшилээ солидог аж. Тиймээс тэрбумтан Доналд Трамп өөрийн эд хөрөнгөө өөрийн охидуудаа өвлүүлэхээр зэхэж байна. 

Одоогийн урдчилсан санал асуулгаар Доналд Трамп 247, Хиллари Клинтон 215 гэсэн тоог СNN гаргаж байгаа бол Google-ийн вебсайтад 264, 215 гэсэн тооцоог гаргажээ. Нийт 270 санал авах шаардлагатай бөгөөд Доналд Трамп ялахад 6 ширхэг санал авах үлдээд байсан.Ингээд түүний хамтрагч, дэмжигчид Доналд Трамп албан ёсны сонгуульд ялалт бйгуулсанаар дэмжин, уухайлж байна.  Бүгд Найрамдах нам нь энэ удаагийн сенат болон конгорессийн гишүүний байр сууринд олонхи нь мандат авч, АНУ-ын Ардчилсан нам сөрөг хүчинээр ажиллах боллоо.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёр жилийн хугацаанд дунд хугацааны сонгууль болж, сенат, конгрессийн гишүүд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөхгүй бол дэлхийн эдийн засгийн чиг хандлага Бүгд Найрамдах нам, Доналд Трампын гарт шилжиж орох болоод байна.

Энэ удаагийн сонгуульд хар, цагаан арьстай иргэдийн санал өгөх ирц буурсан ч латин, ази гаралтай иргэдийн тоо өсөж байна. Магадгүй түүнд санал өгөх хар, цагаан арьстай иргэдийн тоо буурсан нь түүний бодлого чиглэлтэй холбоотой.

Ингээд түүнтэй холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэе. Тэрээр “Форбес” сэтгүүлд хамгийн баян хүнээр тодорсон бөгөөд энэ оны байдлаар түүний хөрөнгийг 500 тэрбум хэмээн тооцоолж байна. Мөн энэ амжилтанд хүрэхийн тулд хэн нэгний тусламж авч, өвлөөгүй хэмээн бахархан ярьдаг.  АНУ-ын түүхэн дэхь хамгийн хөгшин ерөнхийлөгч бол Доналд Трамп юм.

Трамп бол улс төрийн зүтгэлтэн, бизнесман биш тэрээр супер шоу-ны од 

Трамп өөрийн реалити шоуны од бөгөөд олон кино цувралд өөрийн дүрийг бүтээсэн түүхтэй. Түүний нэр бүхий пайз Холливуудийн “Валк оф Фаме” буюу алдар нэрийн хөндийд нэрээ үлдээсэн нэгэн. Трамп “The Apprentice” хэмээх телевизийн шоуны 14 улиралын дугаарыг бэлтгэн хийсэн байдаг.Тэрээр нэвтрүүлгийн дугаар бүрээс 1 сая долларын ашиг олдог гэсэн албан бус баримт бий. Иймд Холливүүд түүний телевизийн салбарт оруулсан хувь нэмэрийг үнэлсэн нь энэ юм. 

Трампын үс жинхэнэ

Түүний эхнэрүүд Трампын царай муутай талаар ам уралдан ярьдаг. Харин түүний эхнэр Меланиа өөрийн нөхрийн үс болон гадаад байдалд анхаарлаа хандуулж,стилистээр нь ажилладаг байна. Тэрээр “Playboy”-д өгсөн ярилцлагандаа “Миний үсийг хуурамч гэж боддог гэхдээ өдөр болгон өөрийнхөө үсийг самнаж, сэнсээр үлээлгэж, угаадаг. Миний эхнэр миний гадаад байдалд анхаардаг.Үнэнч туслах минь шүү дээ” хэмээн ярьжээ.

 
Трамп Ардчилсан намын гишүүн байсан

Трампын улс төрийн кареер 1987 оноос эхэлсэн бөгөөд 2000 онд Шинэчлэлийн намд элсэн орж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байжээ. Тэрээр 2000 онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ төдийлөн амжилт үзүүлэгүй бөгөөд  ялагдалаа хүлээж байсан удаатай. Харин 2001 оны наймдугаар сард АНУ-ын Ардчилсан намд элссэн ч түүний ихэнхи найз, танилууд тус намд гишүүн байсан тул гарчээ. Харин 2009 онд Бүгд Найрамдах намд элсэж,ерөнхийлөгч болох замынхаа суурийг тавьжээ. 

Трампын талаар худал мэдээлэл бичсэн зохиолчоос мөнгө нэхэмжилж байсан.

2009 онд түүний талаар бичсэн “Доналд шиг хэрхэн баян болох вэ” номын зохиолч Тимоти О’брайныг худал мэдээлэл оруулсан хэмээн 5 сая ам долларыг нэхэмжилж байсан удаатай. 
 

Тэрээр хүнтэй гар барих дургүй

Трамп онцгой нөхцөл биш бол хүнтэй гар барьж мэндлэх дургүй. Тэрээр үүнийг хувийн орон зайд халдлаа хэмээн үздэг байна. 
 

Трампын дүр Холливүүдийн олон кинонд мөнхөрсөн.

Бид бүхний догдлон үзэх дуртай “Гэртээ ганцаараа” “Ирээдүйгээс ирсэн нь” зэрэг кинонд Трампын дүр мөнхөрчээ. 

Трамп 750 сая ам долларын үнэ бүхий голфын эдлэн газартай. 

Тэрээр хойд эргийн газарт 750 сая ам долларын үнэ бүхий эдлэн газартай. Тус газар нь Шотландад байрладаг бөгөөд маш сайн гольфчин хэмээн ойр дотныхон хайртай хүмүүс дүгнэдэг.


Трамп хамгийн царайлаг охид, бүсгүйчүүдийг дэмждэг. 

АНУ-ын мисс, дэлхий мисс зэрэг тэмцээнийг Трампын байгууллага бүр дэмжин ажилладаг. Тэрээр 2009 оноос эхлэн 2015 оны мисс тэмцээнийг зохтон байгуулдаг газруудад хандив өгч санхүүжүүлж, үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж, ажилладаг байна. 

Трамп 3500 гаруй шүүхийн зарлан дуудах хуудас авч байсан.

Эдгээр бүх зарлан дуудах хуудас нь өөрийн компанийн ажилтан, хамтран ажиллагч, бизнесийн түншүүдээс ирдэг байна. Гэхдээ тэр энэ заргаа дандаа өөрт ашигтай байдлаар шийддэг овжин хүн юм. Тэр хэзээ ч хэнд ч ялагдаж байгаагүй.

Тэрээр 13 нэасандаа Нью-Йоркийн цэргийн сургуульд элссэн.

Трампын эцэг, эх түүнийг цэргийн сургуульд орохыг шаардаж явуулсан байдаг.

Өөрийн телевизийн шоуны нэг дугаарыг бэлдэхийн тулд 375000 ам доллар зарцуулдаг. 
 

Трамп архи тамхи хэрэглэдэггүй.

Түүний ах Фред 1982 онд архи, хар тамхи, мансууруулах бодисны хэт хэрэглээнд автаж, өөд болсон. Фред өөд болохдоо түүнд хэзээ ч архи, тамхи хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байжээ. 


Трампын цамхаг “The Dark Knight of Rises” дээр гардаг Батманы байгууламж аж. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Busad ulsiin heregt orolzohgui zuvhun ulsaa hugjuulne gesen ug ard tumend itgel turuulne. Amerik arai denduu busad ulsuudad nuluuluhgui dain uud uguud baidag
2016/11/10 122.201.24.184
Г.Батнасан
Трампын ялалт АНУ-гийн задрал, одоохондоо Оросын, хэт нь Хятадын ноёрхолын эхлэл байж магадгүй. Ямар ч байсан нэг хэсэгтээ Дэлхийн дайны тухай мартагдаж, Европын холбоо нуман тулгуурт орж таараа.
2016/11/09 202.179.31.79
ИРГЭН
БАЯР ХҮРГЬЕ
2016/11/09 66.181.191.208