Яг одоо Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Туушин зочид буудалд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Н.Алтанхуяг хэвлэлийн хурлын үеэр улс төрийн хууль бус үйл явдалтай тэмцэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ "Шударга бус үйлдэлийг тусгаарлах цаг нь иржээ. Монгол Төрөө хуйвалдагчдаас тусгаарлах цаг иржээ. Тиймээс би Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр шийдлээ. Өнөөдөр Авлигатай тэмцэх газар өнөөдөр монголчуудын байгуулсан ардчиллыг нуран унагахад хүргэж байна. Хуйвалдааны төр иргэдээ алагчилж, нийгмийг айдас хүйдсээр залуурдаж байна" хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээлэлийг удахгүй хүргэх болно.
Т.Энхэлээ