8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: Цагаан ордонд хүрэхэд Трамп ойрхон байна

2016-11-09 13:07:00

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц, үр дүн сонирхолтой гарч байна. Хиллариг ерөнхийлөгчид нэр дэвшсэн цагаас эхлэн ард түмэн дэмжиж, олон улсын судлаач, ажиглагчид Хиллариг баталгаатай гарч ерөнхийлөгч болно хэмээн дүгнэж байсан ч эцсийн мөчид ард түмэн саналаа өөрчилж, Трампыг дэмжин, уухайлж байна. Ердөө 270 мандатын төлөө өрсөлдөж, бүх зүйл Трампын талд эргэсэн болохыг дээрхи зурагаас харж болно.

СNN-ний шуурхай мэдээллийн дагуу хэдхэн хоромын өмнө Трамп Флорида хотод ялалтаа байгуулж, сонгуулийн төв штабаас сонгогчдын дуу тэнгэрт хадаж, цуурайтан сонсогдож байна. Харин Клинтоныг дэмжигчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. 

Ажиглагчдын таамаглаж буйгаар нийтдээ хүн амын төвлөрөл ихтэй 12 том хотуудад Трамп өөрийн ялалтыг бататгаж чадвал ерөнхийлөгч болох зам нь тодорно хэмээн дүгнэж байсан бол тэрээр хэдийн хүн ам ихтэй хотуудад ялалтаа тэмлэглэн, ард түмэндээ талархалаа илэрхийлж байна. Тэрээр одоогийн байдлаар 20 гаруй мужид тэргүүлж, Флорида, Жеоржиа хотод Клинтонтой харьцах саналын зөрүүг бут ниргэж байна. Мөн сенатын суудалд Бүгд Найрамдах нам тэргүүлэлээ алдалгүй явж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment