8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: Трамп 19, Хиллари 13 газарт яллаа

2016-11-09 12:01:00

СNN-ээс шуурхай мэдээлэл хүргэж байна. Одоогийн байдлаар Трамп Охио мужид ялалтаа байгуулжээ. Харин Клинтон Виржиниад яллаа. Тухайлбал Доналд Трамп нийт 19 мужид ялж, нийт сонгогчдын 60-65 насныхан Трампын төлөө санал өгч байна. Хүйсээр нь үзвэл нийт сонгогчдын 53 хувь нь эрэгтэй гэсэн баримт гарчээ. 

Харин Хиллари  Клинтон 13 мужид ялсан бөгөөд 18-44 насны иргэд түүний төлөө саналаа өгч байна. Хиллариг сонгогчдын 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Олон улсын ажиглагчид, иргэдийн хэлж буйгаар Доналд гарвал эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөж, цагаач иргэдэд тохиромжгүй нөхцөл бүрдэнэ. Харин Хиллари гарвал зэвсэгт мөргөлдөөн хаа сайгүй гарч, АНУ үүнд оролцсон хэвээр байх болно гэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл