Лос Анжелес хотын сонгуулийн санал хураах байранд буудалцан болж нэг хүн амиа алдаж, хоер хүн шархаджээ. Цагдаагийн байгууллага тус хэрэгт нэг эрэгтэй, нэг эмэгтэйг сэжиглэж байгаа бөгөөд тэднийг хайх ажил үргэжилж байна.
Лос Анжелес хотын цагдаагийн ахлах ажилтан Стеви Хант “Сэжигтэн санал хураах байраас гарч зам хөндлөн яваад алга болсон байна. Сэжигтэн гурван хүнийг бэртээж, шархдуулсан ч нэг нь шархаа даалгүй амиа алдлаа” гэв. Амиа алдсан хохирогчийг хэн болохыг тодорхойлоогүй бөгөөд шархдсан хоёр эмэгтэй хохирогчыг хэн болохыг тодорхойлсон байна.
Энэхүү хэргийг илрүүлэхийн тулд тусгай хүчний гурван баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд ойр орчимд байрлах, сургууль, цэцэрлэгийг хамгаалтанд авсан байна. Хэргийн үеэр 2 эмэгтэй хохирогч ойр байж, бусад хүмүүс газрыг аюулгүй орхиж явжээ.Түүнчлэн буудалцаан ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах хоёр байрны үйл ажиллагаанд нөлөөлсөн талаар гэрчүүд твиттерт жиргэжээ.