Өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг томилж магадгүй байна. Тухайлбал, хэлэлцэх асуудлын 10 дугаарт эрэмбэлэгдэж буй бусад гэсэн хэсэгт тус асуудлыг хэлэлцэж магадгүй юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн долоо хоногт "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг удахгүй томилно гэж мэдэгдсэн билээ.
ЗГ-ын хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг томилох асуудлыг хэлэлцэх үү
2016-11-09 11:02:52