8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: Хиллари 7 Доналд 3 мужид ялалтаа байгууллаа

2016-11-09 09:40:00

АНУ-ын Канзас мужид сонгуулийн санал хураалт хаагдахад хэдэн хором үлдээд байна. Тухайлбал орон нутгийн цагаар оройны 8.30 минутанд зүүн хэсгийн мужуудад санал хураалт дуусаж, хаагдах аж. CNN-ний муж, хотуудад тархан сууршисан сурвалжлагчид шуурхай мэдээлэл цаг алдалгүй хүргэж байна.

Одоогийн байдлаар Хиллари 7, Доналд 3 муж, хотод өөрийн ялалтыг тэмдэглээд байна. Тухайлбал Хиллари Делавари, Иллнойс, Мариланд, Массачуэтс, Нью-Жерси, Родо эрэг, Колумбиа зэрэг хотод ялсан байна. Харин Клинтоны хувьд Пенисилваниа мужид харьцангуй доогуур үзүүлэлтэй ялагдаж магадгүй байгаа юм. Хиллари Клинтоны туслах “Пенсилваниа муж хуучинсаг үзлээр дүүрэн газар шүү дээ” гэв. Мөн Клинтоны зөвлөх “Сонгууль бидний ялалтаар дуусаж, өрнөх болно”гэж CNN-д мэдээллэв. 
Доналд Трампын хувьд Оклахама, Миссиппи, Тенессе мужид ялж байна. Одоогоор Флорида мужаас мэдээлэл ирээгүй байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл