8o
Улаанбаатар хот
mobile menu

LIVE: АНУ-ын сонгуулийн өрсөлдөөн ширүүсч байна

2016-11-09 09:20:00

Хиллари Клинтон Вермонт мужид ялалтаа авч, Доналд Трамп Индиана, Кентаки муж, Баруун Виржиниад бүгд найрамдах намын хүч нөлөө их байгаа талаар CNN-ээс шууд мэдээлж байна. Мөн ажиглагчдын таамаглаж буйгаар нэр дэвшигчдийн хэн нэгэн нь Умард Каролина, Жеоржиа зэрэг хотуудад саналын олонхийг авч чадвал урдчилсан байдлаар ялагчийн барианд хүрэхэд ойрхон байгааг санууллаа. 
Мөн АНУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийг идэвхижүүлэхийн тулд Твиттер, Фейсбүүк зэрэг цахим хэрэгслийг ашиглан “I voted” буюу би саналаа өгсөн гэж бичих боломжийг бүрдүүлж хугацааг богиносгон өөрийн найзууддаа харуулах боломжийг бүрдүүлж байна. 2010 оны судалгаагаар цахим хэрэгсэлээр идэвхижүүлэх нь хамгийн үр дүнтэй бөгөөд олон дахин давтагдаж, гарах тусам сонгогчдын далд ухамсарт нөлөөлж, сонгуульд саналаа өгөхөд нөлөөлдөг гэжээ. 
Одоогийн байдлаар Фейсбүүк дээр би саналаа өгсөн гэх тэмдэг, пост 7,5 сая удаа товшиж, орсон бөгөөд 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд ийм хаштаг бүхий 9 сая хүн өөрийн фейсбүүк дээрээ бичиж оруулсан аж. 
Пенисилваниа муж сүүлийн 6 ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найоамдах намыг дэмжиж, саналаа өгсөн харин одоогийн 9 цагийн байдлаар Клинтон Трампаас 1,9 хувийн саналаар илүү байна. Мөн Доналд Трамп Умард Каролинад ялах магадлал өндөр байгааг онцолж байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл