8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятад "царцаж" эхэлвэл Монгол "хөлдөнө"

2016-11-09 09:00:00

Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны хоорондын харилцаа тааламжтай байж, өнгөрсөн жил МУ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад хийсэн айлчлалын үеэр улс төр, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар түншилж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

2015 оны Худалдаа эдийн засгийн судалгаагаар Хятад улс Монголын нийт экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний 89 хувийг бүрдүүлдэг хэмээн гаргажээ. Хэрэв Хятад улсын эдийн засаг муу үзүүлэлттэй байвал монгол улс дагаад буурах хэмжээний гэсэн үг. Үүний үр дагаварын үндсэн дээр өөрсдийн газар доорхи баялагаа дутуу үнэлэж, буруу тооцоо гаргасанаас засгийн газарт тогтворгүй байдал үүсэж, төрийн ажилчдын цалин багасгах, эдийн засгийн хямралын суурь тавигдсан гэж үзэж болно.

Монголын метал, уул уурхайн салбарын судалгааны судлаач Дале Чой “Хятад улс царцаж эхэлвэл, Монгол хөлдөнө” гэсэн үг хэмээн тайлбарлалаа. Монгол улсын эдийн засаг, улс төр, бизнесийн байгууллага Хятадын нөлөөнд автаж эхэлвэл хөлдөх нь зайлшгүй юм.

Монгол улс ардчилсан системд нэгдэн орсоны 25 жилийн ойн баярыг өнгөрсөн жил тэмдэглэсэн. Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдалаас үүдэн Монголыг Хятадын дагавар улс болж магадгүй хэмээн шинжээчид ажиглаж байна. Ингэвэл Хятад улс хамгийн түрүүнд Монгол улсын аюулгүй байдалд нэвтэрч, улс төр, цэрэг армийн хүчийг ганхуулж, өөрсдийн талд ашигтай байдлаар эргүүлэх биз ээ.

Кембриджийн их сургуулийн судлаач Френк Билле “Хэрэв Монголчууд хятадын бодлогыг “эвтэйхэн” эсэргүүцэж чадахгүй бол Ази тивд өөрсдийн байр суурийг “цэвэрхэн” авч үлдэх боломжгүй болоод байна”гэжээ.

Үндэсрхэг үзэлтэй монголчуудын хувьд хятад улстай хэт ойр байх нь тааламжгүй байгаа бөгөөд тэд өөрсдийн чаддаг, хийдэг зүйлээрээ тэмцэж эсэргүүцэж байна. Тухайлбал Монгол үндэсрхэг үзэлтэй Даяар Монгол, Цагаан хас зэрэг шинэ нацист бүлэглэлүүд хэт даварсан хятадыг өөрийн эх орноос гаргах, арга замыг хайж байна. Тэд монгол цусыг цэвэр ариун байлгаж, үндэсний аюудлгүй байдалд нөлөөлж буй явдлыг таслан зогсоож, энэ байдлыг эсэргүүцэхээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг. 

Мөн олон улсын шинжээчдийн харж буйгаар хоёр улс жил бүр Хятадад суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлж байна. Гэхдээ Монгол улс Хятадын хар хайрцагны бодлогыг сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай байна хэмээн үзэж байна.   

chuhal.mn

Эх сурвалж: THE DIPLOMAT.COM

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
khh
МУ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад хийсэн айлчлалын үеэр улс төр, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар түншилж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. ene yu gesen uildel ve?
2016/11/09 24.132.162.177