АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Нью Хэмпшир мужаас эхэллээ. Тус мужийн хэд хэдэн суурин газарт Дональд Трамп ялалт байгууллаа хэмээн Fox News дамжууллаа. Тодруулбал Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп тус мужийн Миллсфилд суурин газарт олонхийн саналыг авчээ. Харин Хиллари Клинтоны хувьд Диксвилл Ноч болон Хартс Локейшн суурин газруудад ялалт байгуулжээ. Гурван суурин газрын нийт дүнгээр Трамп 32, харин Клинтон 25 санал аваад байна.
Нью Хэмпширийн хуулиар 100-гаас доош хүн амтай суурин газрууд 00.00 цагаас хойш санал өгөх байраа нээж, сонгуульд оролцохоор бүртгэгдсэн иргэд саналаа өгч дууссаны дараа хааж болдог аж.