8o
Улаанбаатар хот
mobile menu

Жулиан Ассанж Эквадорын элчин сайдын байраас гарвал баривчлагдана

2016-11-08 16:25:00

WikiLeaks-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассан энэ сарын 14-ний өдөр Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны байранд бэлгийн хүчирхийллийн хэргээр мэдүүлэг өгөхөөр болжээ. 2012 оноос хойш Эквадорын элчин сайдын яаманд бүгэж буй Ассанж энэ мэдүүлгийн дараа магадгүй эрх чөлөөтэй болж болох юм. Тэрээр АНУ-ын сонгуультай холбоотойгоор Хиллари Клинтоны и-мейлтэй холбоотой мэдээллийг олонд дэлгэж, нэр хүндээ өсгөхөөр эрмэлзэж байсан. Гэвч энэхүү оролдлого нь бүтэлгүйтэж төрхөмдөө буцсан.Шведийн прокурорын газраас мэдээлснээр Эквадорын прокурорын алба мэдүүлгийг авах бөгөөд Шведийн прокурорын газрын ахлах прокурор Ингрид Исгерн туслахаар оролцож, цагдаагийн мөрдөн байцаагч байлцах аж.

Түүнчлэн мэдүүлгийн үеэр Ассанжаас ДНК-ийн шинжилгээ авч дараа нь Эквадор, Шведийн талаас үр дүнг танилцуулах юм байна. Харин үүний дараа прокурорууд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Ассанж 2012 оны зургадугаар сард элчин сайдын яамны байр руу орсноос хойш өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд огт гарч ирээгүй юм. Хэрвээ түүнийг яамнаас гарч явбал Британийн цагдаа нар шууд баривчилах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл