8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарын цагаар сонгууль хэдэн цагт болох вэ?

2016-11-08 16:10:00

CNN агентлагын мэдээлсэнээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгууль Улаанбаатарын цагаар 13:00 цагт албан ёсоор эхэллээ. Ердөө 12 хүн амтай Диксвил Ноч гацааны иргэд саналаа өгч Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялсан талаар хэллээ.Тус гацааны санал өгөх насны 8 иргэний 4 нь Хиллари Клинтонд, 2 нь Доналд Трампт, нэг нь Гарри Жонсонд, нэг нь Митт Ромнид санал өгчээ.

Ийнхүү хэдхэн хүн амтай гацаанд санал хураалт эхэлснээр 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэлж байна. Сонирхуулахад энэ бяцхан гацааны иргэд сүүлийн дөрвөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн гурвыг нь зөв сонгож байсан аж. 2000 болон 2004 онуудад энэ хотод Жорж Буш, 2008 онд Барак Обама сонгогдож байжээ. Магадгүй энэ жилийн сонгуульд Хиллари ялахыг ч зөгнөсөн байж болох юм. 

Мягмар гариг, 13:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Нью Хемпшир мужийн Диксвил Ноч хотод санал хураалт эхэлнэ. Ердөө 12 хүн амтай энэ хотынхон шөнө дунд өнгөрмөгц санал өгснөөр бүх Америкчуудаас түрүүлж хэнд саналаа өгснөө мэддэг аж.

Мягмар гариг 19:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Зүүн эргийн мужуудад санал хураалт эхэлнэ. Мужаасаа шалтгаалан орон нутгийн цагаар өглөөний 06:00-07:00 цагийн хооронд санал хураах байр үүдээ нээж, орой 19:00-20:00 цагийн үед хаалгаа барина. Хэрвээ хаалга барих үед дугаарлаж байвал тэр хүний саналыг авдаг.

Үндсэндээ сонгуулийн ихэнх үйл явдал манай цагаар шөнө дунд болж өнгөрнө. Хэдийгээр АНУ зургаан цагийн бүстэй ч, сонгуулийн санал хураалт авах үеэр 13 муж өөр цагийн бүсээр тооцож, санал хураадаг уламжлалтай.

Лхагва гариг 08:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Зүүн эргийн мужуудад сонгуулийн санал авах байрнууд үүдээ барьж эхэлнэ. Санал авах байрнууд үүдээ барьсан тохиолдолд тухайн өдрийн турш иргэдээс албан бусаар авсан саналаар хэн хэчнээн санал авсан болохыг харуулдаг. Зарим тохиолдолд энэ албан бус үр дүн албан ёсны үр дүнтэй ойролцоо байх хэдий ч, тэр бүр үнэн байдаггүй.

Энэ цагт Флорида, Нью Хемпшир, Виржиниа мужуудын саналын үр дүн ерөнхий байдлаар гарна.

Лхагва гариг 08:30 цаг /Улаанбаатарын цагаар/

Хойд Каролина, Охайо мужуудад санал авах байрнууд үүдээ барьж эхэлнэ. Энэ хоёр мужид Доналд Трамп ялах магадлал өндөр, эсвэл үгүй ч байж мэдэх юм.

Лхагва гариг 09:00 цаг /Улаанбаатарын цагаар/

18 мужийн санал авах байр үүдээ барина. Хамгийн онцгой нь Пеннсилвани муж. 

Лхагва гариг 10:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Колорадо, Висконсин тэргүүтэй 10 мужид санал хураах байрнууд үүдээ барина. Хиллари Клинтон Висконсин мужид ялалт байгуулах магадлал өндөртэй гэж үзэж байгаа ч, Доналд Трамп энэ мужид түүнтэй тэнцэж магадгүй гэх таамаг бий.

Түүнчлэн Бүгд найрамдах намынхан голчлон байдаг Техас мужид энэ цагт сонгуулийн санал хураах байрнууд үүдээ барих аж. Гэхдээ Ардчилсан намын “Царцаанууд”-ын нүүдэл нэмэгдсэн тухай ярих болсон учраас өөр үр дүн гарч магадгүй юм.

Лхагва гариг 11:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Бүгд найрамдах нам баараггүй гэж үзэж байгаа Невада, Айова болон гурван өөр мужид санал хураалт дуусна. Хэрвээ Айова мужид Доналд Трамп ялахгүй бол түүний хувьд ерөнхийлөгчийн сонгууль дууссан гэж үзэхэд бараг болно.

Лхагва гариг 12:00 цаг /Улаанбаатарын цагаар/

Хиллари Клинтоны хувьд хамгийн баттай гэж үзэж буй Калифорни тэргүүтэй баруун эргийн мужуудад санал хураалт дуусна. Улаанбаатарын цагаар 14:00 цагт Аляск мужид санал хураалт дуусах хэдий ч, хүн ам цөөтэй энэ муж сонгуулийн үндсэн үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй гэж таамаглаж буй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment