8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн лхагва гарагт гарна

2016-11-08 14:21:00

АНУ-ын сонгуулийн санал хураалт муж нутгийн цагийн бүсээс хамааран өөр, өөр байгаа билээ. Тэгвэл АНУ-ын зүүн муж Индианад орон нутгийн цагаар 6 цагт дуусаж, хамгийн сүүлд Аласкад үд дунд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. АНУ-ын тухайд ажилтай иргэдийн саналыг өгүүлэхийн тулд ажлын цаг эхлэхээс өмнө сонгуулийн хайрцгийг эрт нээж, санал хураах ажлыг эхлүүлдэг байна.

Сонгуулийн санал хураалт хамгийн түрүүнд Индиана, Кентаки мужуудад орон нутгийн цагаар 6 цагт хаагддаг. Харин Флоридад орон нутгийн цагаар 7 цагт санал хураалтыг хаах юм. Үүний дараа Мичиган болон Илнойсд сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар оройн 8 цагт хаагдана. Хамгийн сүүл үд дунд 12 цагт сонгуулийн санал хураалт дуусах юм. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар АНУ-ын хуулинд хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөр өөрсдийн тоо баримт, судалгааг танилцуулан мэдээлэл хүргэх боломжтой ч албан ёсны мэдээлэл гарсанаас хойш худал мэдээлэл түгээвэл байгууллага өөрөа хариуцдаг аж. . Сонгуулийн дүнг орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө мэдээллэх болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл