8o
Улаанбаатар хот
mobile menu

АНАЛИЗ: Хиллари Клинтон, Доналд Трамп нарын хэн нь ялах вэ?

2016-11-08 11:17:00

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхлэхэд тун бага хугацаа үлдлээ. Газар нутгийн хувьд нийт 50 муж, хэсэгт сонгуулийн санал хураалт зэрэг явагдах бөгөөд цагийн бүсчлэлээс хамааран 4 өөр цагт эхлэнэ гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Сонгуулийн өмнө болсон Хилларитай холбоотой шуугиан Доналд Трампын санал хураалтанд нөлөөлж, түүний нэр хүндийг өсгөсөн үйл явдал болсон. Үүнтэй холбоотойгоор дээрхи гол хоёр нэр дэвшигчидээс гадна АНУ-ын Ногоон, Либертари нам, бие даан нэр дэвшигч Еван Макмуллиан нарын ялалт, ялагдалыг олон улсын шинжээчид хэрхэн таамагласан талаар бэлтгэн хүргэлээ. .  

Санал хураалт авах байр сонгогчдод үүд хаалгаа нээхэд бэлэн үү?

Сонгууль болохоос нэг өдрийн өмнө буюу өчигдөр сонгуулийн байранд электрон санал хураах машин байрлуулж, бэлэн болгожээ. Сонгуулийн санал хураалтыг авч дууссаны дараа санал хураах хайрцгийг нээж, дүн танилцуулна. АНУ-ын Неведа мужийн урдчилсан таамгаар Ардчилсан намд 42 хувь, Бүгд Найрамдах намд 36 хувийн санал өгнө гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо 2012 оны сонгуултай ижил дүн бөгөөд Ардчилсан намын баг бүрэлдэхүүнийг бүрэн бүрэлдэхүүнээр нь дэмжиж, сонгодог муж юм. Магадгүй Хиллари Клинтонтой холбоотой асуудлаар хоёр нэр дэвшигчийн саналын зөрүү ойртож, Доналд Трамп Клинтон тоотой дөхөж болох юм. ХаринАризона, Колорада, Флорида, Хойд Каролина зэрэг мужид Ардчилсан намын үзэл баримтлал, нөлөө их бөгөөд Трампд тэр болгон ялах боломж олдохгүй болов уу хэмээн Каталист шинжилгээ судалгааны байгууллагаас онцолж байна. 

Ардчилсан намын бодлого чиглэлийг дэмждэг эдгээр мужуудад 2004 онд Жеорж Бушийг сонгоход томоохон эргэлт гарсан бөгөөд бүх мужууд дуу нэгтэйгээр Бүгд Найрамдах намын төлөө санал өгч байжээ. Харин энэ удаад “Latino Decisions” судалгааны группын тайлангаас харахад 2016 оны ерөнхйлөгчийн сонгуульд Аризона, Колорада, Флорида, Хойд Каролина хотуудад Хиллари саналын олонхийг авна гэв. Энэ бүсэд 2012 онд 32 сая сонгогч идэвхитэй оролцсон бол 2016 онд 40 сая сонгогч оролцоно хэмээн үзэж байна. 

Клинтоны нууц и-мейлтэй холбоотой мэдээлэл түүний сонгогчдын саналын тоонд нөлөөлөх болов уу?

Холбооны мөрдөрх товчооны дарга  Жеймс Комеяийн аравдугаар сарын 28-ны мэдэгдэл Хиллари Клинтоны саналын тоо буурахад үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд түүнийг дэмжигчдийн тоо улс даяар буурч, муу үзүүлэлттэй байна. ABC болон Вашингтон Пост сонины явуулсан урдчилсан судалгаагаар аравдугаар сарын 23-ны  Хиллари Трампаас 12 хувиар илүүрхэж байсан ч нэг долоо хоногийн хугацаанд дэмжигчдийн тоо хэд дахин буурсан үзүүлэлт гарсан. Нийт Хиллариг дэмжигчдийн тоо 51 хувьд хүрч байсан ч 47 хувь болж, буцаж унасан үзүүлэлттэй хэвээр байна. Үүнээс харахад хоёр гол өрсөлдөгчдийн дэмжигчдийн тоо ойролцоо болж, АНУ бол дэлхийн эдийн засгийн  чиг хандлага ямар байх нь тодорхой бус хэвээр байна. Ман арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Холбооны мөрдөх товчооноос гаргасан мэдэгдэл түүнийг буруугүй хэмээн баталсан ч сонгогчдын итгэл үнэмшилд сануулга болон үлдлээ. Магадгүй дуулиан дэгдээгүй байсан бол түүний ялалтыг АНУ даяар тэмдэглэж, ард түмэн өөрийн итгэлт ерөнхийлөгчөө сонгосонд баярлах байсан биз ээ. 

Доналд Трампын дуулиан шуугиан түүний санал хураалтын тоонд нөлөөлөх үү?

Доналд Трамп компанит ажлаа эхлүүлсэн цагаас олон дуулиан дэгдээж, АНУ-ын миссийг"гахай" хэмээн хочилж, үр хөндөлт хийлгэхээр зэхэж буй эмэгтэйг алуурчин хэмээн цоллож, үүнийг АНУ хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр шуугиж, Нью Йорк хотноо эмэгтэйчүүд түүний бодлогыг эсэргүүцэж жагсаж байсан удаатай. Түүнийг Хиллари мэтгэлцээн бүрд ардчилсан орны үнэт зүйлд нийцэхгүй хүйсээр ялгаварлан гадуурхаж байна хэмээн олон удаа хэлсэн байдаг.Ажиглагдын зүгээс тус зүй бус авир нь түүний санал хураалтанд ноцтой хохирол учруулж болох юм гэв. СNN вебсайтад явуулсан урдчилсан судалгаагаар Хиллари 51 хувиар манлайлж байна.  

Бүгд Найрамдах намын дижитал, мэдээллийн хэлтсийн дарга Брад Парскале “Олон улсын судалгааны байгууллагууд бидний таамаг, судалгаатай нэг байгаа. Тухайлбал Нате Силвер, 538 зэрэг судалгааны байгууллагын дүнгээс харахад манай талд бүх зүйл ашигтай болж өндөрлөнө. Мэргэжлийн  судалгааны байгууллагын үр дүн чухал үнэн зөв гардаг болохоос биш хэн нэгэн дурын этгээдийн судалгаа сонгуулийн тоог урдчилсан байдлаар хэлж, гаргадаггүй” хэмээн Блүүмберг телевизэд ярьжээ.
 
 

Хэн тулаанд ялах вэ? 

Real Clear Politics вебсайтын судалгаагаар дараах зурагт мэдээлэл гарчээ. Хэрэв Хиллари Клинтон энэ хэвээр эдгээр 13 мужид манлайлвал ялалт Хилларигийн талд орж, Доналд ялагдалаа цэврээр хүлээх хэрэг гарна гэв. 

Ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп, Хиллари Клинтон нар дэвшиж байгаа юу?

Энэ удаагийн АНУ-ын сонгуульд нийт 5  нэр дэвшигч дэвшиж байгаа бөгөөд дуулиан шуугианы эзэд нь Хиллари болон Трамп нар юм. Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стейн 66 настай бөгөөд АНУ-ын иргэдийн 2 хувийн санал авна хэмээн таамаглаж байна. Гари Жонсон 63 настай Либертари намаас нэр дэвшигч бөгөөд сонгуулийн компанит ажил эхлэхэд нийт иргэдийн 9 хувийн санал авч байсан бол энэ сарын 6-ны өдрийн байдлаар 5 хувь болж буурсан үзүүлэлт гарлаа. Бие даан нэр дэвшигч Еван Макмулин ердөө 2 хувийн санал авна гэдгийг онцолж байна. Хэрэв Ардчилсан, Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг сөрөг хүчин, бие даагчид"бут ниргэж” чадвал 1968 оноос хойш АНУ-ын түүхэнд үлдэх томоохон нөхцөл байдал  бүрдэж байна.


 chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл