Энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийг Герман улс руу зорчих гэж байхад нь хуулийн байгууллагынхан таслан зогсоосон талаар мэдээлэл хүргэсэн билээ. Торуулбал, Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагынхан түүнийг онгоцноос буулгасан байна.
Одоогийн байдлаар Э.Сэлэнгийг монгол улсын хилээр гарахыг хориглоод байгаа бөгөөд АТГ-т шалгагдаж буй Н.Алтанхуягийн хүргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн хэрэгтэй холбогдуулан хилээр гарах эрхийг хаасан гэсэн мэдээлэл байна.
Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр Н.Алтанхуягийн эхнэр Э.Сэлэнгийн дансаар их хэмжээний мөнгө шилжиж орсон учраас ийнхүү саатуулсан хэмээн хэллээ. Одоогийн байдлаар Э.Сэлэнгэд ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгээгүй бөгөөд яг ямар шалтгааны улмаас саатуулаад байгаа талаар албаны хүмүүс хариу тайлбар өгөөгүй байна.