ЗТЯ-ны ТНБД асан Б.Батзаяг баривчилсан нь төмөр замаар “оролдолгчдын” дунд бөмбөг хаясантай адилхан зүйл болсоор байна. ТНБД асаны хамтаар ЗТЯ-нд сайдын зөвлөхөөр ажиллаж байсан “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг баривчлах тушаал гарсан. Гэвч 31-ний бямба гаригийн өдөр нь Монголд ирэх байснаа баривчлах тушаалын сургаар гэнэт Сингапурт үлдсэн нь тогтоогдсон гэнэ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг Инперполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Харин “МТЗ” ТӨХК-ий дэд захирал асан П..Бат-Эрдэнэ Австралид сурахаар явсан агаад и-мэйл, фэйсбүүк хаягаа ч хаасан байна. Түүнчлэн П.Бат-Эрдэнэ нь явахаасаа өмнө гүйцэтгэх захирал Д.Ганбатын тушаалаар 16 сая төгрөгний нэг удаагийн дэмжлэг аваад явжээ. Өдгөө түүнийг далайн чанадаас “чихдээд чирээд” ирэх төр засагтай эсхийг харах л үлджээ.
П.Бат-Эрдэнэ явахаасаа өмнө Д.Ганбатад 16 сая төгрөгийн дэмжлэг өгчээ
2015-11-09 13:35:00