8o
Улаанбаатар хот
mobile menu

Клинтон буруугүй нь тогтоогдлоо

2016-11-07 11:52:29

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хоёр хоногийн өмнө Хиллари Клинтонтой холбоотой 33,000 и-мейлийн агуулгад шинжилгээ хийж, түүнийг гэм буруугүй хэмээн холбооны мөрдөх товчооноос мэдээллээ. 

Холбооны мөрдөх товчооны дарга Жеймс Комея конгрессийн гишүүдийн өмнө түүнийг буруугүй. Хувийн и-мейлээр төрийн нууц болон бусад оронтой ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй хэмээн мэдээллээ. Жеймс Комея өнгөрсөн долдугаар сард Хиллариг улсын нууцтай холбоотой мэдээллийг задруулсан байж магадгүй хэмээн үзэж байсан юм. Нууц и-мейлтэй холбоотой мэдээлэл бүрийг шалгаж үзэхэд хугацааны хувьд төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байх үетэй давхцаад байсан аж. 

Хиллари Клинтоны хэвлэл, харилцаа холбоо хариуцсан дарга Женифер Палмиери “ Бүх зүйл сайнаар дуусаж, буруугүй гэдэг нь тогтоогдсонд баяртай байна.

Ажиглагчдын мэдээлж буйгаар Трамп одоо өөрийн хэлсэн бол хийсэн бүх зүйлдээ харамсаж байгаа биз гэлээ. Бүгд Найрамдах намын зөвлөгч Невт Гринрич “ Жеймс Комея өөрийн мэдэхгүй зүйлийн талаар ямар сайн мэддэг юм шиг ярьж байна” гэв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл