8o
Улаанбаатар хот
mobile menu

Иракт халдлага болж 21 хүн амиа алдлаа

2016-11-07 10:19:05

Өнгөрсөн ням гарагт Иракт хоёр халдлага болж, 21 хүн нас барж, 50 орчим хүн бэртэж, гэмтжээ. Халдлага Слах-Эд-Дин мужид болжээ. Амиа золиослогч этгээд Иракийн нийслэл Багдад хотоос 140 км зайд орших Тикрит хотын орох хэсэгт бөмбөг дэлбэлжээ. Хоёр дахь дэлбэрэлт Багдад хотоос 125 км зайд Самарра хотноо болсон байна. Тус халдлагыг амиа золиослогч зохион байгуулсан бөгөөд автомашины зогсоол дээр өөрийг дэлбэлжээ. 

Хятадын Синхуа агентлагийн мэдээсэнээр тус дэлбэрэлтээс үүдэн 39 хүн нас барсан гэв. Энэ үеэр Иракийн Мосул хотыг Лалын улс бүлэглэлээс чөлөөлөх ажиллагаа үргэлжилсээр байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл