8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэг эсэргүүцэж 100,000 гаруй иргэд өлсгөлөн зарлаж байна

2016-11-07 08:52:00

Ерөнхийлөгч Пак Гын Хэ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хоёрдах удаа ард иргэдээсээ уучлал гуйсан ч ард түмэн энэ байдалд дургүйцэж байгаагаа илэрхийлж байна. Жагссан ард олон түүнийг өөрийн хийсэн зүйлдээ хариуцлагаа үүрч, шийтгэхийг хүсэж байгаа аж. 

Пак Гын Хэгийн хэрэгтэй холбоотойгоор 100,000 гаруй жагсагчид 16 эгнээ үүсгэн өлсгөлөн зарлаж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 
Пак Гын Хэ нь өөрийн найз, орон тооны бус зөвлөх Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримт үзүүлсэн гэх хэргээр буруутгаж байна. Мөн өмнөд Солонгосын хэвлэл мэдээлийн хэрэгсэл, сөрөг хүчнийхэн түүний найз Чой Сүн Сил гэгч ерөнхийлөгчий нэр хүндийг ашиглан томоохон байгууллагаас хандивын мөнгө их хэмжээгээр авсан хэмээн үзэж байна. Чой Сүн Силийг өнгөрсөн лхагва гарагт баривчилж, ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга асан Ан Чонг Бумыг хэргийг нуун дарагдуулах гэж байсан хэмээн шалгаж, баривчилсан байна.

Энэ бямба гарагт Солонгосын ард түмэн тайван жагсаал зохион байгуулж, төрийн нууцыг задруулж, эх орноосоо урвасан бол шийтгэл хүлээх ёстой хэмээн лаа барьж, эсэргүүцлээ илэрхийллээ. Иргэдийн хэлж буйгаар энэ авилгын хэрэг асуудал 40 жилийн өмнө болсон ч байсан олон нийт жагсаж, гэмээ цайруулж, хариуцлага хүлээх хүртэл чадах бүхнээ хийх байсан хэмээн CNN-ны сурвалжлах багт хэллээ. Мөн хүүхдээ дагуулж ирсэн эмэгтэй “Энэ бол манай ард түмний түүхэнд байж болохгүй зүйл, би өөрийн хүүхдээ энд  авчирсаны учир гэвэл түүхийн гэрч болгож, ардчилсан нийгмийн гайхамшигийг харуулах гэсэн юм” гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Монгол хүн өөрсдийнхөө эрх ашгиин төлөө үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэмцдэггүй хүмүүс,Солонгосчууд тэмцэж чаддаг учраас улс орноо ингэж хөгжүүлж чадсан,
2016/11/08 150.129.143.32
зочин
Муу хулчгар үхэр монголууд яг жагсаж харагдаач. жагссан нэгнээ яаж муу муухайгаар хэлж доромжилдог билээ. балайраад тэнэгтээд бусдыг долигоноод өрвийж байхдаа таарсан малнууд
2016/11/07 150.129.141.36
бид жагсаж чадах уу?
Уянга, Батзандан, Магнай нар даргын сэнтийд заларснаас хойш манай жагсаал цуглаан "БАТААР"-ын музейд очжээ.
2016/11/07 103.26.194.103