8o
Улаанбаатар хот
mobile menu

Инфографик: Трамп, Клинтон хоёрын хэн нь тэргүүлж байна вэ?

2016-11-04 12:12:00

Хиллари Клинтонд итгэх итгэл өдөр ирэх тусам буурч байгаа талаар АНУ-ын хэвэл мэдээллийн хэрэгсэлээр шуугиж байна. Хэдхэн өдрийн дараа болох сонгуулийн санал хураалтанд Доналд Хиллариг гүйцэж, түрүүлэхийн тулд 270 санал нэмэж, авах шаардлагатай бөгөөд хэрэв энэ эрчээрээ зүтгэвэл өөрийн хүссэн байндаа ононх бүрэн боломжтой. 
 Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Колорадо, Флорида, Мичигган, Шинэ Мексико, Хойд Каролина, Охио, Пеннсилваниа, Висконсин, Виржиниа, Неведа зэрэг хотуудад өөрийн компанит ажлын телевизийн суртчилгаагаа явуулахын тулд 25 сая ам доллар зарцуулсан аж. 
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трампыг дэмжигчдийн тоо Аризона, Жеоржиа, Юта, Техас зэрэг хотуудад харьцангуй өндөр байгаа бөгөөд эдгээр бүсэд амьдардаг иргэд Бүгд найрамдах намын үнэнч “хөгжөөн дэмжигчид” аж. 

Трамп одоогийн байдлаар Флорида, Охио, Умард Каролина, Иова зэрэг хотын иргэдийн саналыг авч байж, Хиллариг гүйцэх боломжтой гэдгийг шинжээчид илэрхийлж байна. 

Трампын сонгуульт ажлын менежер Девид Боссие “ Бид энэ дөрвөн хотод саналын олонхийг авч чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Хиллари Клинтонтой өрсөлдөхөд нэг хүний санал бүр үнэ цэнэтэй байна” хэмээн илэрхийллээ. 

Трамп өөрийн ноёрхолыг Пеннсилваниа, Висконсин, Виржиниа, Мичиган мужуудад тогтоож чадвал өөрийн ялалтыг бататган тэмдэглэх бүрэн боломжтой аж. 

АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон, Доналд Трамп нарын урьдчилсан байдлаар авах шаардлагатай саналын тоог харьцуулан харъя.

УЛААН-Доналд Трамп, ЦЭНХЭР-Хиллари Клинтон 
1.    Түүний ялалтын хамгийн том тойрог бөгөөд нийт сонгочдын 80 гаруй хувь нь түүний төлөө санаалаа өгсөн байна.

2.    Флорида, Охио, Хойд Каролина зэрэг томоохон мужын газрын зураг


3.    Невада, Нью- Хампшир, Колорода муж 


4.    Детройт муж 


5.    Аризона муж


6.    Филадельфия муж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл