Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн төсөл болон дагалдах хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэмж ялгаварлахгүйгээр олгох ёстой. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаварлахгүйгээр олго. Эдийн засгийн асуудалд улстөр хэрэггүй. Хүүхэд бүртээ мөнгө олгооч ээ. Монголын 400 мянга гаруй хүүхдийг битгий ялгаварла. Би ганцхан юм гуйя, хүүхдийн мөнгийг олгочих л доо” гэсэн үгийг өчигдөрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар гурав дахин давтав.
Л.Болд: Би ганцхан юм гуйя, хүүхдийн мөнгийг олгочих л доо
2016-11-04 09:46:32