8o
Улаанбаатар хот
mobile menu

Инстаграм хуудаснаас шууд худалдан авалт хийх боломжтой боллоо

2016-11-03 14:00:00

 

“Инстаграм” хуудас байнгын хэрэглэгчиддээ зориулан сонирхолтой шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргажээ. Өнгөрсөн жил “Глобал Веб Индекс” компани нийт сошиал медиа хэрэглэгч 16-64 насныханы дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанд Инстаграм хуудас хэрэглэгчдийн дунд ямарваа нэгэн хувцас, эдлэл хэрэгсэлийн зурагаа оруулахаар болвол дэлгэрэнгүй мэдээллийг заавал оруулж байхаар шийдэх хэрэгтэй гэсэн шүүмжлэл иржээ. Иймд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг ирэх долоо хоногоос тодорхой хэдэн худалдааны байгууллагатай хамтран хийхээр төлөвлөж байна. Ингэснээр тухайн байгууллага бүр инстаграмм хуудас хэрэглэдэг 500 сая гаруй хэрэглэгчдэд зэрэг хүрэх давуу талтай. Мөн хэрэглэгч өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнийг инстаграм хуудаснаас мэдээлэл авч, худалдан авах, захиалга өгөх боломжтой болж байна. 

Инстаграм хуудасыг зохион бүтээгчид 2 удаагийн даралтаар энэ асуудлыг бүрэн шийдэж байна. Энэ нь тухайн бүтээгдэхүүний зурган дэр нэг удаа дарахад тайлбар хэсэг руу нэвтэрч, хоёр дарахад компанийн албан ёсны сайт руу нэвтэрч, захиалга хийх хэсэг рүү орох аж. Тус төслийн хүрээнд АНУ-ын 20 бренд бүтээгдэхүүнтэй хамтран ажиллана.

chuhal.mn

Эх сурвалж: Wired.com

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл