Жуллиан Ассанж Хиллари Клинтонтой холбоотой 33.000 и-мейлийг хувийн архиваас гаргаж, олон нийтэд дэлгэсэн явдалаа тун олзуурхаж хүлээж авсан. Жуллиан Ассанже “Гүүгле” компанийн үндэслэгч Ерик Шмидитийг “Хиллари Клинтонтой холбоотой бүхий л сөрөг мэдээллийг хайлтын системээсээ хасаж, түүний төлөө ажиллаж байна” хэмээн буруутгаж хэвлэлээр шуугиан тарьжээ.Тэрээр Гүүглэ Вашингтон хотын удирдлагуудтай хамтран ажиллаж, түүний талд зогсож байна гэв.
Жулиан Ассанже “Россия Сегодня” хэвлэлд өгсөн ярилцлагандаа“Трамп ОХУ-тай тааламжтай харилцаа нөхцөл байдлыг үүсгэхээр ажиллаж байгаа. Харин Клинтонэнэ алхмыг буруутгаж, түүнийг унагаахыг оролдож байна” гэв.
Албан болон албан бус эх сурвалжууд үзэж буйгаар нууц байсан цахим шууданг ил гаргаж, олон нийтэд хүргэсэнээр Клинтон болон компанит ажлын туслах Жон Подестатай холбоотой материал бүрийг санаатай гаргаж ирсэн ОХУ, АНУ сонгуулийн санал хураалтанд нөлөөлөх атгаг санаа байсан хэмээн үзэж байна.
Хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын сонгуулийн төв хороо олон улстай харилцах албанаас"Трампыг хэт буруутгаж, илүү үзэх нь хүйтэн дайны үеийг санагдуулж байна” гэв. Мөн ОХУ албан ёсны гурван үеийн мэтгэлцээн тийм ч үр дүнтэй санагдаагүй.Харин олон нийтийн цахим хуудсаар явж буй санал сэтгэгдэл, шүүмж бүр иргэдийн сэтгэл зүй, сонголтонд нөлөөлж байна гэж үзэв.
Мэтгэлцээний үеэр Трамп Жулиан Ассанжын олсон мэдээллээс дурдажээ. Энэ нь 2011 онд Бенгазын зурвас дээр ажиллаж байсан 4 дипломатчын үхэлд буруутай гэсэн цахим шууданг уншижээ. Энэ зурвас нь Хиллари Клинтоны зөвлөх байсан Сидней Блументалаас ирсэн байжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар Трампын сонгуульд өөрийн байр суурийг хадгалах, саналын тоо өсөх явдал нь Хиллари Клинтонтой холбоотой нууц материал бүрийг ухаалагаар ашиглаж, дэлгэвэл түүнийг ялах магадлал ихсэх болно гэж үзэж байна. ОХУ-ын хэвлэл мэдээлэлээр эл асуудалтай холбоотой материал бүрийг гаргаж байгаа нь түүний дархлаа болж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимар Путин хэвлэлд өгсөн ярилцлагандаа “АНУ-ын сонгуульд би хэнийг ч дэмжиж, өмгөөлж, хамгаалаагүй” хэмээн ярьжээ.
CHUHAL.MN
Эх сурвалж: СNN