"Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өчигдөр болж төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээ баталгаажуулсан байна. Өчигдрийн хуралдаанаар 49 хувийг эзэмшигч талын ТУЗ-ийн гурван гишүүн болон төрийн 51 хувийг төлөөх дөрвөн ТУЗ-ийн гишүүнийг албан ёсоор баталгаажуулжээ. Тодруулбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарын нэрийг баталгаажуулсан байна.Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байгаа юм. Ингэснээр "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ТУЗ долоон гишүүний бүрэлдэхүүнтэй болж байна.Мөн үүнээс гадна Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн байна.