Сүүлийн үед улс төрчдийн дунд Эрдэнэт үйлдвэрийн дарга хэн болох вэ гэсэн асуулт багагүй маргаан дэгдээж байгаа. Улс төрчдийн дунд нэлээдгүй маргаан дэгдээгээд байгаа "Эрдэнэт үйлдвэр" захиралд хэд, хэдэн хүний нэр яригдаж байгаа. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболдын хамтрагч Т.Бадамжунай мөн "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан, “Эрдэнэт”-ийн экс захирал Ч.Ганзориг нарын нэр яригдаж байна. "Алтжин" группийн тэргүүн Г.Алтан хатагтайг захирал болох хамгийн магадлал өндөртэй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж одоог хүртэл ам нээгээгүй байгаа юм. Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудтай холбоотой зарим гишүүд санал хүсэлтээ хэллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлыг хөндөж "Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг хэзээ хэлэлцэх юм. Яахаараа тэр Алтан гэдэг хүн Эрдэнэт үйлдвэрийн дарга болно гэдэг юм бэ. Ц.Нямдорж гишүүн Алтантай холбоотой асуудлын талаар тайлбар хийгээч. Би хэдхэн хоногийн өмнө Орхон аймагт ажиллаад ирлээ. Иргэд Эрдэнэтийн асуудлыг хэзээ ярих вэ. Энэ асуудал хэзээ тодорхой болох вэ гэж асууж байна" гэлээ.
О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүн Алтантай холбоотой асуудлын талаар тайлбар хийгээч
2016-11-03 11:38:02