Өмнөговь аймгийн “Засаг дарга-100” хоногт хийсэн ажлаа иргэд хөдөлмөрчдөд тайлагнаж 11-р сарын 4-нд төрийн үйлчилгээний “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр иргэд та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Тухайлбал:
- Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв хамтран хэвтрийн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр явж үзлэг хийнэ
- Улсын бүртгэлийн хэлтэс иргэний баримт бичиг гээгдүүлсэн иргэдийг торгуулийн арга хэмжээнээс чөлөөлнө
- Стандартчилал хэмжил зүйн хэлтэс усны болон цахилгаан тоолуур худалдааны жинг үнэ төлбөргүй баталгаажуулна
- Цагдаагийн газар гэмт хэрэг зөрчлийн талаарх иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхийн зэрэгцээ түр саатуулах хашаанд удсан автомашин, мотоциколийг хөнгөлттэй үнээр гаргаж үйлчилнэ
- Сургууль, цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг ААН-үүд бүтээгдэхүүнээ сурталчилж амталгаа хийлгэнэ
- Мэргэжлийн хяналтын газар хүнсний аюулгүй байдал, чанар стандартад бүтээгдэхүүний дээжийг үнэ төлбөргүй хамруулна
- Хөдөлмөр халамж үйлчилгээний газар иргэдийн өрхийн амжиргааны түвшингийн оноог мэдээлж, хүчил төрөгчийн коктейлоор үйлчлэхийн зэрэгцээ, сул орон тооны талаар мэдээлэл хийнэ
- Музейн үзвэрийг үнэ төлбөргүй үзүүлнэ
- Хууль эрх зүйн зөвлөгөө өгнө
- Татварын хөнгөлөлттэй үйлчилгээг үзүүлнэ
- Иргэдийн санал гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх зэрэг төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос авах боломжтой тул та бүхэн 11-р сарын 4-нд Өмнөговь аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдэх “Нээлттэй өдөрлөгт” хүрэлцэн ирнэ үү.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР