БНХАУ-ын дарга Си Жиньпиний ойрын туслахаар ажиллаж байсан Цай Ци нийслэл Бээжин хотын дарга болох төлөвтэй байгаа тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ. Бээжин хотын ардын төлөөлөгчдийн их хурдын байнгын хороо өнгөрсөн даваа гарагт хуралдан Цай Ци-г хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр томиложээ. Тэрээр үндэсний аюулгүй байдлын комиссын орлогч даргын албан тушаалыг хашиж, Си Жиньпиний үнэнч туслах байсан гэнэ.
Энэхүү томилгоо олон нийтийн анхаарлыг нилээдгүй татаад байгаа аж. Учир нь Бээжин хотын даргаар ихэвчлэн сайд, өндөр албан тушаалтныг томилдог байжээ.