8o
Улаанбаатар хот
mobile menu

Пак Гын Хэ-г огцортол тэмцэлээ зогсоохгүй

2016-11-02 11:28:00

Пак Гын Хэ-г төрийн нууц задруулсан хэмээн буруутгаж, Өмнөд Солонгосын ард түмэн Сөүл хотноо дөрөвдөх өдрөө жагсан зогсож байна. Энэхүү жагсаалд 28 мянган хүн оролцож байгаа бөгөөд ажиглагчид энэ тоо улам өсөх хандлагатай байна хэмээн таамаглаж байна. 

Жагсагчид Пак Гын Хэ-г огцорч, шийтгэл хүлээх ёстой хэмээн үзэж байна. Сөрөг хүчнийхэн мэдээлж буйгаар Пак Гын Хэ"Севол" хөлөг онгоцны ослын дараа Чой Сун Силтэй 8 цагийн турш хэлэлцэж, онцгой арга хэмжээ авч чадаагүй гэв. Уг ослоор 300 хүн амь насаа алдсан бөгөөд ерөнхийлөгч Пак Гын Хэ иргэдэд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж. Иймд иргэдийн дургүйцэл хүрч, түүнийг дэмжигчдийн тоо 14 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Уг асуудлаар ерөнхийлөгчийн дотны найз, зөвлөх Чой Сун Сил даваа гарагт байцаалт өгсөн ч олон нийтийн дургүйцэж, бухимдаад байгаа асуудалтай ямар нэгэн холбоо байхгйү хэмээн хэлжээ. Түүнийг ерөнхийлөгч найзынхаа нэр хүндийг ашиглан Солонгосын томоохон байгууллага, компаниудаас санхүүжиль авсан хэмээн буруутгаж байгаа аж. 

Иргэдийн зүгээс ерөнхийлөгчийг огцорч, хариуцлага тооцтол жагсаалаа үргэлжлүүлэн хэмээн илэрхийлжээ. 

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment