Хятадын Жухай хотод мягмар гарагт тавдах үеийн шинэ сөнөөгч онгоцоо танилцууллаа. Энэхүү онгоцыг "Chengdu J-20" хэмээн нэрийдсэн бөгөөд Радарт үл үзэгддэг, гадаад үзэмжээрээ Америкийн сөнөөгч онгоцтой ижил гэнэ. Тус сөнөөгч онгоцыг 2011 онд туршиж байсан. Эл онгоцыг ирэх жилээс Хятад улс зэвсэглэлд шилжүүлэхээр төлөвлөж байна.
Хятад улс энэнхүү онгоцны эхний загварыг танилцуулсаны дараа шинэ үеийн дараагийн загвар болох "J-31"-ийг бүтээх ажил ид өрнөж байгааг хэлсэн бөгөөд дэлхийн хамгийн томд тооцогдох усан дээр буугч "AG-600" нисэх онгоцыг бүтээхээр ажиллаж байна гэв.