8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайланд улс шинэ хаанаа угтан авна

2016-11-02 10:24:52

Тайландын хаан ширээнд хамгийн удаан заларсан хаан Пумипол Адулъялет 88 насандаа өнгөрсөн сард таалал төгссөн. Тэрээр ганц хүүтэй бөгөөд ирэх арванхоёрдугаар сарын нэгний өдөр хаан ширээний залгамжлагчаар суух аж.

Тухайлбал 64 настай Маха Вачиралонгкорныг хаан ширээнд залрах өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосоныг хааны хэвлэлийн албанаас мэдээллээ. Энэ өдөр Бангкок хотод цэрэг армийнханыг өндөржүүлсэн бэлтгэлтэй байлгаж, аюулгүй байдлыг сахиулах гэнэ. Зарим ажиглагч, ард олон түүнийг аав шигээ сайн нөлөө бүхий хаан болж чадахгүй хэмээн онцолж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл