Зимбабве болон Африкийн буурай орнуудад хятадын мөнгөн дэвсгэрт болох юаныг хэрэглэх явдал 2015 оноос эхлэн газар авч, тус улсын албан ёсны мөнгөн дэвсгэртийг юань болгохоор олон удаа хэлэцээрийн ажил явуулж байсан. Тэгвэл Зимбабвегийн засгийн газар зөвшөөрөлгүй явсаар хүлээн зөвшөөрч хэрэглэхээр боллоо.
Энэхүү нийтлэлийг www.howafrica.com вебсайтад нийтлэн оруулсан бөгөөд хөгжиж буй ядуу буурай орнуудад томоохон сургамж боллоо хэмээн үзэж байна. Тухайн улсын үндэсний аюулгүй байдал, дархлааг дотоодын валютын хүч өөртөө агуулдаг. Иймд ч олон шинжээчид үүнийг Хятад улсын колони хот болох магадлалатай хэмээн үзэж байна.
Өнгөрөгч нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Өмнөд Африкийн Зимбабье, Боствана зэрэг хотуудад хятад улсын мөнгөн дэвсгэртийг хэрэглэх явдал ихэсэж, ард иргэдийн халаасанд юань харагдах болсон.
Тэгвэл энэ байдлаа Өмнөд Африкийн ерөнхийлөгч Роберт Мугабе “Бидэнд өөрсдийн гэсэн вапют, мөнгөн дэвсгэртээ байхгүй болоод удаж байна. Ойролцоогоор 2009 оноос хойш бид бусад улс орны мөнгөн дэвсгэртийг хэрэглэж байна. Өөрсдийн дэвсгэртээ гаргая гэсэн ч хэвлэх мөнгө байхгүй” хэмээн мэдэгдлээ. Улмаар ОУВС-аас судалгаа гаргахад валютын инфлиац 500,000,000,000 хувь дахин буурсан гэв. 2009 онд Африкийн дотоодын нийт банкууудад 100,000 тэрбум ам доллар эргэлдсэн байна.
БНХАУ-ын удирдагч Ши Жин Пинь өөрийн улсын валютыг өмнөд Африкийн зарим улс оронд хэрэглүүлэх сонирхолтой байгаа аж. Тэрээр өнгөрсөн сард Зимбабве улсад их хэмжээний юаныг нийлүүлж байсан аж. Харин саяханаас хятадын юань Зимбабаве улсын албан ёсны мөнгөн дэвсгэрт болох нь тодорхой боллоо.
Хятад улс ньӨмнөд Африкийн томоохон худалдаа, эдийн засгийн түнш бөгөөд 40 сая ам долларын өрийг тэглэх асуудлаар хэлэлцэж, тохиролцлоо. Мөн түүнчлэн Африкийн бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Мөн Африкийн ерөнхийлөгч Роберт Мугабе “Бид ийнхүү хэлэлцээрээс олон зүйлийг хожлоо. Ингэснээр манай эдийн засаг сайжирч, хүн амын амжиргаа өсөн дэвжих болно” гэв.