8o
Улаанбаатар хот
mobile menu

“National Geographic” сэтгүүлийн нүүр зургийн супер од суллагдлаа

2016-11-01 11:25:00

“National geographic” сэтгүүлийн нүүр зурганд гарсан 12 настай, ногоон нүдтэй охин хуурамч бичиг баримтаар хил давах гэж байгаад баривчлагдаад байсан билээ. Түүнийг Шарбат Гула гэдэг бөгөөд хуурамч бичиг баримт ашигласан тул 14 жил хорих ял авч магадгүй болоод байгаа талаар мэдээлэл гарсан. Шарбат Гулаг долоо хоног саатуулсаны эцэст сулласан байна. Гулаг хүнлэг энэрэнгүйн үүднээс сулласан хэмээн Дотоод хэргийг сайд Чаудри Нисар мэдэгдсэн байна.

Пакистан улс сүүлийн жилүүдэд хуурамч бичиг баримттай цагаач иргэдтэй ихээр тэмцэж байна. Хатагтай Гула Пакистан улсын хилийг анх давахдаа Шарбат Биби хэмээх хуурамч нэр ашиглаж, амьдарч байсныг илрүүлсэн билээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment