Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын сүүлийн өдөр бөгөөд улс даяараа сүнсний баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна. Хиллари болон Доналдтай холбоотой асуудал бүр дэлхий нийтийн анхаарлын төвд байж, тэдний мэтгэлцээн бүр Хилларигийн ялалтаар өндөрлөж, урлаг соёлын одууд түүнийг дэмжин, бахархаж, инстаграм, фейсбүүк, твиттерийн хуудаснаа түүнтэй авхуулсан зургийг тавьж байлаа.
Мөн Викилеакс компани Жулиан Ассанжи Хиллари Клинтонтой холбоотой 33.000 ширхэн цахим шууданг ил болгож, шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудлаар Хиллари болон Трамп, мэргэжлийн шинжээчид ямар байр суурьтай байгаа талаар хүргэж байна.
Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй Доналд Трамп “Хилларитай холбоотой нууц и-мейлээс сонирхолтой зүйлсийг тагнуулын мөрдөх товчоо олсон байж магадгүй” хэмээн хэллээ.
Харин холбооны мөрдөх товчоо тус хэрэгт улс төрийн нууцад хамааралгүй и-мейл байсан бөгөөд хувь хүний мэдээлэл агуулсан цахим хаяг руу нэвтэрч гаргасан гэсэн дүгнэлт гаргажээ.
Хатагтай Клинтон хэлэхдээ “Надад нууж, хаагаад байх зүйл байхгүй” гэв. 2015 онд Хиллариг Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх үед олдсон хувийн цахим шуудантай холбоотой баримтыг олон нийтэд дэлгэж байжээ.Ийнхүү тус цахим и-мейл нь түүний хуулчтай хамаарах олон и-мейл байсныг Холбооны мөрдөх товчооноос мэдээлжээ.
Нийтдээ 650,000 и-мейлийг бүрэн задлан шинжлэн дүгнэхэд хэнээс ирсэн, бичсэн болох нь тодорхойгүй байв.
Доналд Трамп хэлэхдээ “Үнэхээр сайн байна. Нууж хаах зүйлгүй гээд байсан хэрнээ бүх зүйл тодорхойгүй үлдэж байна” хэмээн хэллээ.
Харин Хатагтай Клинтон Охио хот дахь компанит ажлын үеэр Холбооны мөрдөх товчоонд өөрийн цахим шуудан руу нэвтэрч, шалгах боломж олгожээ.
Өнгөрсөн жилийн хугацаанд олон нийтийн бодож байгаатай ижил дүгнэлтэнд хүрэхийн тулд шалгаж, мөрсөн гэхдээ намайг хийсэн гэх нотолгоо олоогүй байна гэв.
Эх сурвалж: BBC
chuhal.mn