8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөллөө

2016-11-01 10:21:21

Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллолын айл өрхүүд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор цахилгааны шөнийн тарифийг 50 хөнгөлөхөөр болжээ. Тодруулбал, төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгааны шөнийн ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний үнийн 50 хувийн хөнгөлөлтийг өнөөдрөөс эхлэн тооцох юм байна. Цахилгааны шөнийн хэрэглээний хөнгөлттэй тариф өнөөдрөөс эхлэн  таван сарын турш хэрэгжих бөгөөд 21.00-06.00 цагийн хооронд мөрдөж аж.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
XUD 6rhoroo Enkhsaiha
ingej bj l utaa bga ch bolohn bgsa chuu de ard tumnee demjij bui zasagt brlaa
2016/11/01 112.72.11.102