8o
Улаанбаатар хот
mobile menu

Си Жиньпиний эрхийг нэмэгдүүлжээ

2016-11-01 09:26:00

Хятадын Коммунист намын 18 дахь төв хороо зургадугаар бүгд хурал  өнгөрсөн долоо хоногт болж дөрвөн хоног үргэлжилсэн байна. Тус хуралдаанаар намын гишүүд ололт амжилт, ирээдүйн хэтийн төлвийг баталжээ. Энэ удаагийн намын хуралдаанаар намын сахилга бат, авилга  хээл хахуулын асуудлыг ХКН-ын удирдагууд хаалттай хэлэлцэв. 

Ажиглагчдын үзэж буйгаар  тус хурлаар Си Жиньпинийг "гол удирдагч" хэмээн тодорхойлсон. Энэ нь түүний эрх мэдлийг нэмэгдүүлэх гэсэн оролдлого боллоо хэмээн үзэж байна. Улмаар Си Жиньпин намын дээд удирдлагын томилгооны асуудлыг бүрэн  хийж, шийдэх боломжтой болж байна. 

Си Жиньпин төрд гарсан даруйдаа авилгын эсрэг дорвитой ажил хийж, тэмцэхээ илэрхийлж байжээ. Авилга, хээл хахуулын асуудлаар ХКН-ын нэг сая гаруй гишүүн шийтгүүлж байжээ. 

Chuhal.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл