Улсын начин Б.Одхүүг Эрүүгийн цагдаагийн газрынхан өнгөрсөн бямба гаригт баривчилжээ.Б.Одхүү нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлгүй, өр барагдуулж үйлчилдэг хууль бус компани байгуулан иргэдийг дарамталж байгаад баригдсан байна. Түүнийг одоо ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.Хамгийн сүүлд нэгэн захиалагчийн хүсэлтээр томоохон компанийн захирлыг далайлган сүрдүүлж, мөнгө нэхсэний улмаас хохирогч цагдаагийн байгууллагад хандсан байна.
Улсын начин Б.Одхүүг бусдыг дарамталсан хэргээр цагдан хорьжээ
2015-11-09 18:17:00