8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцуулна

2016-11-01 08:55:00

Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.

"ЧИНГИС" ЗОЧИД БУУДАЛ

09.00 цагт:  Нийслэлийн "Өргөө" амаржих газрын эмэгтэйчүүдийн стационар, “Төгөлдөр” сан, Солонгос Улсын “Samsung” эмнэлэгтэй хамтран  "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог" сэдэвт сургалт зохион байгуулна. Утас: 88009699, 99195647, 88034011

"БЛЮ СКАЙ" ЗОЧИД БУУДАЛ

10.30 цагт: НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг Монгол Улсад танилцуулах арга хэмжээ болно. Утас: 353504

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: УИХ-аас Хүүхэд харах үйлчилгээний тухайн хуулийн хэрэгжих хугацааг 2021 он болгон хойшлуулж, 2016 оны 12 дугаар сарын 31-ээр санхүүжилтийг нь зогсоохоор болсныг 6353 хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж, Монгол Улсын ерөнхийлөгч, УИХ-ын  гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ. Утас: 99224944

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН

14.00 цагт: Иргэний танхимд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор нээлттэй хэлэлцүүлэг болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл