8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2016-11-01 08:50:18

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл