8o
Улаанбаатар хот
mobile menu

Их түүхээрээ бахархаж, "Чингис хаан" одонг гардуулсан өдөр

2016-10-31 16:00:00

Их түүх, өвөг дээдсийнхээ үйл хэргийг шагшин магтаж, Их эзэн Чингис хаанаа дурсан санаж бүх нийтээрээ бахархан өнгөрүүллээ. Эл өдөр манай хэвлэийн хуудаснаа гадаад, дотоодод болсон үйл явдлыг онцлон багтаадаг “Монголын нэг өдөр” тоймоо хүргэж байна. Мягмар гарагийг эрч хүч дүүрэн өнгөрүүлээрэй. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа


Их эзэн хааны тухай сонирхолтой 16 баримт 

Өнөөдрийн онцлох нийтлэлээ www.history.com-оос Их эзэн Чингис хаан, түүний албад, хатдын талаар сонирхолтой 16 баримтыг орчуулан хүргэж байна. 
1.    Хоризмын хааны албаныхан Чингис хааны худалдааны илч, төлөөлөгчидийг ирэхэд алсанаар Хоризмтэй дайтах гол эхлэл болсон гэж үздэг. Эв эеийг эрхэмлэн ирсэн хааны албадыг алсанаарЧингис хаан Хоризмын хааны албанд ойр түшиж ажиллаж байсан 100,000 мян хүнийг алж, газар нутгийг хүйс нь тэмтрэнэ газрын зургаасаа бүр мөсөн хасаж, арилгаж байсан түүхтэй. 
2.    Чингис хаан, түүний цэргүүд бүхий л дайны туршид 40 сая хүнийг хүйс тэмтэрсэн хэмээн үздэг. Үүнээс улбаалан 700 сая тонн карбон агаарт тархсан хэмээн тооцоо байдаг байна. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу. 

Г.Ундармаа: Би хувьдаа үүнийг буяны ажил биш нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үздэг

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат жүжигчин Г.Ундармааг хүлээн авч, хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм. Үргэлжлэлийг эндээс унш 

  Энэ үеэр жүжигчин Г.Ундармаа "Монгол" бахархлын өдрөөр энэ сайхан бэлэг хүртэж байгаадаа баяртай байна. Өвчин хэнийг ялгалгүй тусдаг. Хүн бүр их, бага эхжмээгээр өвдөж зовдог. Тэр болгонд эмнэлэгт очдог. Хүмүүс ярихдаа Ундармаа буяны ажил хийж байна гэдэг. Би хувьдаа үүнийг буяны ажил биш нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж үздэг. Би баян хүн биш шүүдээ. Мэдээж өөрийнхөө өмсөж зүүх, идэх хоол, гэрийнхээ хэрэгцээнээс хугасалж энэ ажлаа явуулдаг" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг гардууллаа

Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Энд дарж үзнэ үү.

Дэлхий дахинаа: Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардаж байна

Мянга, мянган өмнөд Солонгосчууд төрийн тэргүүн Пак Гын Хэ-г  огцрохыг шаардаж байна. Өмнөд Солонгосын мэдээний "Рёнхап" агентлагаас мэдээлж буйгаар 12.000 жагсагчид ерөнхийлөгч болон ажлын албаны удирдлагуудын эсрэг тэмцэн жагсаж байна гэлээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өөрийн найз, зөвлөх байсан Чой Сун Силд төрийн нууцад хамаарах бичиг баримтыг задраасан гэж үзэж байгаа бөгөөд Пак Гын Хэ-гийн засгийн газрыг бүр мөсөн огцрохыг иргэд шаардаж байна. Дэлгэрэнгүйг энд дар

Дэлхийн улсууд үхэгсдийн өдрийг хэрхэн тэмдгэлдэг вэ, тренд хувцас

Энэ онд ерөнхийлөгчийн сонгууль болж буйтай холбогдуулан Хиллари, Билл, Трампыг дуурайх үзэгдэл газар авч байна. Гэхдээ зарим тохиодолд амттан болж, зочдын "хорхойг" хүргэж байна. Англи улсад Уламжлал ёсоор, хүүхдүүд Сүнсний баярын манжин болон хулууг янз бүрийн хэлбэр загвартайгаар сийлж, гудамжаа чимэглэдэг. Англид 11 сарын 5-нд сүнсний баярыг тэмдэглэдэг бөгөөд “Guy Fawkes” хэмээн нэрлэдэг. Энэ өдөр гэрэлт дэнлүү, түүдэг гал, салют асаадаг. Мөн тус баяраар элдэв сонин баг зүүх нь элбэг. Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дар

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жил-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ, Засгийн газрын гишүүд, ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлэв. Энд дарж үзнэ үү.

Чухал зөвөлгөө: Та үсэндээ хайртай бол малгай өмсөж хэвш

Өвөл үсээ сайн арчилж чадвал бүсгүй та хавар, зуны улиралд эрүүл, намирсан үсээрээ гоёх боломжтой болно. Өдөр тутмын үйлдэл давтагдсаар биднийг ямар нэгэн үр дүнд хүргэдэг. Тиймээс өөрийн гоо сайхандаа өдөр тутам, ямар ч улиралд, хаана ч байсан анхаарч байх нь чухал. Ингээд өвлийн цагт үсээ хэрхэн арчлах талаар чухал зөвлөгөөг бүсгүйчүүддээ хүргэе. Дэлгэрэнгүйг энд дар.


Фото: Зөвхөн Монголоос харж болох зүйлс


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл