8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр хорооллын айлуудыг усан халаалтын зуухтай болгоно

2016-10-31 14:05:00

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд усан халаалтын зуух Монголд нэвтрүүлэхээр ОХУ-ын Бийск хотод судалгаа хийж байна. Засгийн газар 2012 онд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын өрхүүдийг усан халаалтын зуухтай болгох төсөл хэрэгжүүлсэн ч удалгүй зогсоосон.

Тэгвэл энэ удаа гэр хорооллын бүх айлыг ийм зуухтай болгохоор зорьжээ. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Зуух ашиглалт, орон сууцны албаны дарга О.Бямбацогт “Орчин үеийн дэвшилт технологийг Монголд нутагшуулах ажлын эхлэл нь энэ. Усан халаалтын зуух нь нам даралтынхтай харьцуулахад түлшинд хэмнэлттэй, бүрэн шатаадаг учир байгальд ээлтэй” гэв. Судалгаа амжилттай болбол 2017 оноос төслөө хэрэгжүүлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дондог
Шатдаг хийнээс өөр гарц байхгүй. Элдэв янзын утаагүй зуух гэж мөнгө шаахаа болих хэрэгтэй. Үлгэрт л утаагүй гал, уургүй цай гэж гардаг байх.
2016/10/31 103.10.21.60
  • Recent
  • Most Read
  • Most Comment