8o
Улаанбаатар хот
mobile menu

Италид 6,6 магнитудын газар хөдлөлт боллоо

2016-10-31 11:00:00


Өнгөрсөн Ням гарагт Италид 6,6 магнитудын газар хөдлөлт боллоо. Олон барилга байшин сүйдсэн ч хүний амь нас эрсдээгүй байна. Нийт гэмтсэн хүний тоо 20 гаруй байна хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд Италид дүйцэх хэмжээний газар хөдлөлт болоогүй аж. 
Курсио орчмын 15.000 айл өрх тог цахилгаангүй болжээ.  Итали улсын ерөнхий сайд Маттео Рензи Роме аврагчдад талархсанаа илэрхийлж, сүйдсэн хот тосгон бүрийг сэргээн босгох ажлыг даруй эхлүүлэхээр талаар ард иргэдэд амлажээ. Тэрээр хот, тосгон бүрт байрлаж буй сүм, дэлгүүр, айл өрхийн гэрийг сэргээн засварлаж, шинэчилнэ гэдгээ хэллээ. Мөн зургаан онгоц хот, тосгон бүрийг байдлыг тольдож, гэмтсэн иргэдийг зөөж, эмнэлгийн баазуудад хүргэж байна.

Одоогийн байдлаар орон гэргүй болсон иргэд өөрсдийн машинд унтаж, амарч байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр хэлжээ. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд Норсиа, Сан Бенедетто орчмын газар нутаг, хот тосгод сүйрсэн байна.

Эх сурвалж: CNN 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment