8o
Улаанбаатар хот
mobile menu

ГССҮТ-ийн дэргэд нисдэг тэрэг буудаг болно

2016-11-01 09:53:00

ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулах шийдвэр урьдчилсан байдлаар гарчээ. Өөрөөр хэлбэл, яаралтай түргэн тусламжийн зориулалтаар уг нисдэг тэрэгний зогсоолыг ашиглах юм. Зам тээвэр, хөгжлийн яамнаас эл асуудлыг хариуцсан ажлын хэсэг гаргасан бөгөөд анх нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барих 6 давхар гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд болон зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлэгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга, АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг сонгон судалжээ. Эхний ээлжид эдгээр байршлуудаас дээрх газрыг товлоод байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл